"Хамтдаа нисэх БОЛОМЖ” 1+1 Урамшуулал
“Чингис Аэрлайнс Юнити” ХХК-аас таныг хайртай, дотны хүнтэйгээ 1+1 урамшууллын нөхцөлөөр аялахыг урьж байна.
Үндсэн зорчигч нислэгийн тийзээ худалдан авснаар хамт зорчих нэг зорчигч зөвхөн ТАКС-аа төлөөд зорчих боломжтой.
Урамшуулалд хамрагдах чиглэлүүд:
Улаанбаатар - Чойбалсан - Улаанбаатар
Улаанбаатар - Даланзадгад - Улаанбаатар
Улаанбаатар - Мөрөн - Улаанбаатар
Урамшууллын хугацаа: 2026.10.15-2026.12.31-ний нислэгүүд
Урамшууллын нөхцөл:
Үндсэн зорчигч тийзний үндсэн үнэ болон таксаа төлснөөр нэмэлт нэг зорчигч зөвхөн таксаа төлж нисэх боломжтой
Нэмэлт зорчигч нь нярайгаас бусад хүүхэд болон насанд хүрсэн хүн байж болно
Нислэг бүрийн урамшуулалт суудлын тоо хязгаартай
Анхаарах зүйлс:
Нэг захиалгад зөвхөн 1 нэмэлт зорчигч бүртгэх боломжтой бөгөөд хоёр ба түүнээс дээш нэмэлт зорчигчтой тохиолдолд тус бүрд нь тусдаа захиалга үүсгэнэ үү
Үндсэн захиалга үүсгэсний дараа урамшууллын зорчигчийг нэмж нөхөж бүртгүүлэх боломжгүй. Иймд захиалга хийхдээ урамшуулалд хамрагдах зорчигчоо урьдчилан төлөвлөж, хамтдаа бүртгүүлнэ үү
Үндсэн зорчигч захиалгаа цуцалсан тохиолдолд 1+1 урамшууллын эрх хүчингүй болохыг анхаарна уу
Цуцлалт болон буцаан олголтыг компанийн үндсэн тарифын журмын дагуу шийдвэрлэнэ.
Та бүхэн chingisair.com сайтаас ОД тэмдэглэгээтэй, урамшуулалд хамрагдах нислэгээ сонгон захиална уу.
Лавлах утас: 1800-2888
Хамтдаа аялж, мартагдашгүй дурсамжаа бүтээе!
#ChingisAirlines
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна