"Дулааны цахилгаан станц-3"-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ

Б.Хонгорзул
1 цагийн өмнө

“ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ -3”-ЫН ХҮЧИН ЧАДЛЫГ ӨРГӨТГӨН ШИНЭЧЛЭНЭ

 Москва хотноо болсон “Оросын эрчим хүчний долоо хоног” олон улсын чуулга уулзалтад Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид оролцлоо.

 Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн хувьд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ түвшинд гаргах чиглэлд санал солилцлоо. Мөн “Уур амьсгалын прагматизм: технологийн манлайлал, байгаль орчинд ээлтэй түлш ба COP31-ийг угтсан олон улсын яриа хэлэлцээ” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцож, Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжлийн бодлого, цаашдын зорилт, хамтын ажиллагааны боломжийн хүрээнд байр сууриа илэрхийлсэн юм.

 Айлчлалын үеэр Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн үндсэн зураг төслийг боловсруулах тухай гэрээнд “ДЦС-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сандуйжав, “Интер РАО Экспорт” компанийн захирал М.Е.Сергеев нар гарын үсэг зурж баталгаажуулсан онцлох үйл явдал тохиолоо.

 Энэхүү төсөл хэрэгжсэнээр “ДЦС-3”-н цахилгаан үйлдвэрлэх хүчин чадал 252 МВт-аар нэмэгдэж, 84,000 орчим өрхийг цахилгаанаар хангах шинэ эх үүсвэр бий болно. Мөн дулааны хүчин чадал цагт 300 Гкал-аар нэмэгдэж, 30,000 орчим өрхийн дулааны хэрэгцээг бүрэн хангах юм. Тодруулбал, одоо байгаа цахилгаан эрчим хүчний чадал 2.3 дахин, дулааны эрчим хүчний чадал 1.5 дахин тус тус нэмэгдэнэ.   

 Мөн албан ёсны уулзалтаар Эгийн голын усан цахилгаан станцын төслийг шуурхайлах талаар яриа, хэлэлцээр өрнүүллээ. 2025 оноос эхэлсэн “Эгийн голын УЦС төслийн Байгаль нуур болон Сэлэнгэ мөрөнд үзүүлэх болзошгүй нөлөөллийн байгаль орчны иж бүрэн үнэлгээ” сэдэвт Монгол-Оросын хамтарсан судалгааны тайлангийн үр дүнг хэлэлцэх уулзалт өнгөрөгч долоо хоногт мөн ОХУ -д зохион байгуулагдаж, хоёр талын эксперт, ажлын хэсгээс Эгийн голын УЦС-ын ашиглалтын горимыг экологийн шаардлагад нийцүүлэн тогтоох зарчмын боломжтой гэсэн дүгнэлтээ танилцуулсан юм. Энэхүү дүгнэлтийг энэ оны арванхоёрдугаар сард Монгол, Оросын Засгийн газар хоорондын хуралдаанд танилцуулахаар төлөвлөжээ. 

 Ийнхүү Эгийн голын усан цахилгаан станцын төсөл олон жилийн  дараа гацаанаас гарч, бодит ажил хэрэг болох боломж нөхцөл бүрдэж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Дулааны цахилгаан станц-3"-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ 1 цагийн өмнө
Хэргийн мөрөөр: Хоёр сурагчийн хамт явсан гэх газарзүйн багш Л нь өмнө нь хүчингийн хэрэгт шалгагдаж байжээ 2 цагийн өмнө
Гадаадад аялахад кредит карт яагаад хэрэгтэй вэ? 7 цагийн өмнө
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарлаа 7 цагийн өмнө
Түгжрэлийг бууруулах зорилгоор ШТС-уудыг 24 цагаар шатахуунаар хангана 8 цагийн өмнө
Монгол, Индонез эм, вакцин, цахим эрүүл мэндийн чиглэлээр хамтарна 8 цагийн өмнө
АНУ-д зорчих Монгол Улсын иргэдийн анхааралд 9 цагийн өмнө
Иргэд: Шатахууны үнэ нэмэгдээд ч оочер буурахгүй, өвөл болж байхад хэцүү байна шүү дээ 10 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 10 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна 10 цагийн өмнө
Онлайн худалдаа хийхдээ залилагчдаас сэргийлэх 4 зөвлөмж Өчигдөр
​"Хамтдаа нисэх БОЛОМЖ” 1+1 Урамшуулал Өчигдөр
Их аварга Хакүхо М.Даваажаргал олон улсын болон Азийн сүмогийн холбоодын ерөнхийлөгчөөр сонгогдлоо Өчигдөр
​“ENJOY AI 2026” Улсын аварга шалгаруулах тэмцээний бүртгэл эхэллээ Өчигдөр
О.Цогтгэрэл: Монгол Улсын иргэд байгалийн баялгаасаа өмч, хөрөнгө, хувьцаатай болох ёстой Өчигдөр
П.Ганзориг: Төсвийн тогтвортой байдлын хуулийг ойр ойрхон өөрчлөх нь буруу Өчигдөр
О.Амгаланбаатар: Иргэдийн гар дээр мөнгө байхгүй байна, ногдол ашгаа иргэддээ өгөх ёстой Өчигдөр
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ Өчигдөр
Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ Өчигдөр
Говь болон зүүн аймгуудын нутгаар хуурайшилт ихтэй байна Өчигдөр