Гадаадад аялахад кредит карт яагаад хэрэгтэй вэ?

Admin
2 цагийн өмнө

Гадаад улс руу аялахаас өмнө нислэгийн тийзээ худалдан авах, зочид буудлаа захиалах, аяллын хөтөлбөрөө төлөвлөхөөс гадна төлбөр тооцооны хэрэгслээ бэлтгэх нь чухал юм. Төлбөр тооцоогоо хялбар хийх, гэнэтийн зардлаа зохицуулах, мөнгөө аюулгүй хадгалах зэрэг нь ая тухтай, эрсдэл багатай аялахад хамгийн гол хүчин зүйл болдог. Олон улсад ашиглах боломжтой кредит карт гадаадад аялж явах үед санхүүгийн хэрэгцээгээ зохицуулахад тань туслах чухал хэрэгсэл болно.

ЯАГААД КРЕДИТ КАРТ СОНГОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

ЗАХИАЛГА ХИЙХЭД ИЛҮҮ ТОХИРОМЖТОЙ

Зочид буудал захиалах, такси дуудах, машин түрээслэх зэрэг зарим үйлчилгээнд кредит карт шаардагддаг. Мөн захиалгын барьцаа төлбөрийг түр түгжих шаардлага гардаг. Ийм тохиолдолд кредит карт ашиглах нь илүү тохиромжтой.

ВАЛЮТЫН ХАНШ, ШИМТГЭЛЭЭ ТООЦООЛОХ

Гадаад улсад төгрөгийн картаар төлбөр хийхэд ханшийн зөрүү болон гадаад гүйлгээний шимтгэл суутгагддаг. Харин ХААН Банкны ам.долларын кредит картаар төлбөр тооцоо хийснээр гадаад гүйлгээний шимтгэл төлөхгүй байх давуу талтай.

ГЭНЭТИЙН ЗАРДЛАА ЗОХИЦУУЛАХ

Аяллын үеэр төлөвлөөгүй зардал гарах, нислэг хойшлох, байрлах хугацаагаа сунгах зэрэг нөхцөл үүсэж болно. Ийм үед кредит картын боломжит зээлийн эрхээ ашиглан зардлаа зохицуулах боломжтой. Гэхдээ зарцуулсан дүнгээ эргэн төлөх хугацаа, нөхцөлийг урьдчилан тооцоолоорой.

АЯЛЛЫН НЭМЭЛТ ХӨНГӨЛӨЛТ, ДАВУУ ТАЛУУД

Кредит картын төрөл, нөхцөлөөс хамааран аяллын даатгалд хамрагдах, миль оноо цуглуулан урамшуулал авах, олон улсын нисэх буудлын лоунжаар үйлчлүүлэх эрх зэрэг нэмэлт давуу талуудыг эдлэх боломжтой.

Тухайлбал, ХААН Банкны Platinum кредит карт нь гадаадад зорчигчдын даатгалтай, Diamond кредит карт нь олон улсын нисэх буудлуудын лоунжид зочны хамт үнэгүй нэвтрэх эрхтэй. Харин Travel кредит карт нь миль оноо хуримтлуулах, олон улсын АТМ-аас бэлэн мөнгө шимтгэлгүй авах боломжтой.

Өөрт тохирох ХААН Банкны кредит картын төрлүүдтэй ЭНД дарж танилцаарай.

АЯЛЛЫН ӨМНӨ ЮУ АНХААРАХ ВЭ?

  • Карт тань олон улсад ашиглах боломжтой олон улсын карт мөн эсэх (Visa, UnionPay гэсэн тэмдэглэгээг шалгах)
  • Картынхаа дуусах хугацааг шалгах. Шаардлагатай бол хугацаа дуусахаас өмнө шинэ карт захиалах.
  • Кредит картын зээлийн эрх, өдрийн худалдан авалтын лимит болон олон улсын гүйлгээний шимтгэлээ шалгах. Энэ мэдээллийг ХААН Банкны албан ёсны вэбсайтын картын хэсгээс авах боломжтой.
  • Аяллын даатгал, лоунжид нэвтрэх эрх болон бусад хөнгөлөлт, үйлчилгээний нөхцөл байгаа эсэхийг шалгах.
  • Картаа гээж үрэгдүүлсэн, хулгайд алдсан тохиолдолд банканд хэрхэн мэдэгдэх, картаа хэрхэн шуурхай хаалгах талаар урьдчилан мэдэж авах.

ХААН БАНКНЫ КРЕДИТ КАРТЫН ДАВУУ ТАЛ

  • Байнгын болон цаг үеийн төрөл бүрийн урамшуулал, хөнгөлөлт эдлэх боломжтой.
  • Төлбөрөө хугацаандаа бүрэн төлбөл бэлэн бус гүйлгээнд хүү тооцохгүй.
  • Орлого, зарлагаа хянах, шинэ карт захиалах зэрэг кредит карттай холбоотой бүх үйлчилгээг Khan Bank аппликэйшнээр дэлхийн хаана ч авах боломжтой.
  • Олон улсын цахим худалдааны гүйлгээний нэг удаагийн код (OTP)-ыг Khan Bank аппликэйшний Push notification-оор авах боломжтой.

КРЕДИТ КАРТАА ОНЛАЙНААР ЗАХИАЛАХАД МАШ АМАРХАН

ХААН Банкны харилцагчид хадгаламж болон цалин, бизнесийн орлогод суурилсан кредит картаас сонгон Khan Bank аппликэйшний Карт→Карт захиалах цэсээр дамжуулан онлайнаар захиалж, үнэгүй хүргүүлэн авах боломжтой.

Аяллынхаа санхүүгийн бэлтгэлийг хангаж, өөрт тохирох кредит картаа захиалаарай.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гадаадад аялахад кредит карт яагаад хэрэгтэй вэ? 2 цагийн өмнө
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарлаа 2 цагийн өмнө
Түгжрэлийг бууруулах зорилгоор ШТС-уудыг 24 цагаар шатахуунаар хангана 3 цагийн өмнө
Монгол, Индонез эм, вакцин, цахим эрүүл мэндийн чиглэлээр хамтарна 3 цагийн өмнө
АНУ-д зорчих Монгол Улсын иргэдийн анхааралд 3 цагийн өмнө
Иргэд: Шатахууны үнэ нэмэгдээд ч оочер буурахгүй, өвөл болж байхад хэцүү байна шүү дээ 5 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 5 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна 5 цагийн өмнө
Онлайн худалдаа хийхдээ залилагчдаас сэргийлэх 4 зөвлөмж 20 цагийн өмнө
​"Хамтдаа нисэх БОЛОМЖ” 1+1 Урамшуулал 20 цагийн өмнө
Их аварга Хакүхо М.Даваажаргал олон улсын болон Азийн сүмогийн холбоодын ерөнхийлөгчөөр сонгогдлоо 21 цагийн өмнө
​“ENJOY AI 2026” Улсын аварга шалгаруулах тэмцээний бүртгэл эхэллээ 21 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Монгол Улсын иргэд байгалийн баялгаасаа өмч, хөрөнгө, хувьцаатай болох ёстой 22 цагийн өмнө
П.Ганзориг: Төсвийн тогтвортой байдлын хуулийг ойр ойрхон өөрчлөх нь буруу 22 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Иргэдийн гар дээр мөнгө байхгүй байна, ногдол ашгаа иргэддээ өгөх ёстой 22 цагийн өмнө
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ Өчигдөр
Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ Өчигдөр
Говь болон зүүн аймгуудын нутгаар хуурайшилт ихтэй байна Өчигдөр
Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
Говь-Алтай аймагт 16-наас хойш годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна Өчигдөр