Хэргийн мөрөөр: Хоёр сурагчийн хамт явсан гэх газарзүйн багш Л нь өмнө нь хүчингийн хэрэгт шалгагдаж байжээ

О.Шүрэнцэцэг
1 цагийн өмнө

Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн шөнө буюу 00:51 цагийн орчимд автомашин онхолдож, 16 настай хоёр охин газар дээрээ амиа алдсан  хэрэг гарлаа.

Цагдаагийн байгууллагын урьдчилсан мэдээллээр, уг ослын улмаас хоёр сурагч амиа алдаж, нэг хүн гэмтсэн эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн гэх мэдээллийг өгсөн. Харин эх сурвалжийн мэдээлснээр, осолдсон автомашинд газарзүйн багш зорчиж явсан бөгөөд уг багш нь өмнө нь бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн хэрэгт шалгагдаж байсан гэх мэдээлэл байна.

Одоогоор хэргийн нөхцөл байдлыг тодруулахаар ажлын хэсэг гарган ажиллаж байна. Тодруулбал, аймгийн Хүүхдийн эрхийн улсын байцаагч ахлан ажиллаж байна.

Зариг сайтын сурвалжлах баг Төв аймгийн Борнуур суманд ажиллаж байгаа бөгөөд сумын сурагчдын дотуур байрны жижүүр багшаас тухайн орой болсон үйл явдал, сурагчид дотуур байрнаас яаж гарсан талаар тодрууллаа.

Тэрбээр “Өчигдөр миний оронд өөр жижүүрийн багш ажиллаж байсан. Өглөө 09:00 цагт ээлжээ хүлээж авахад ийм харамсалтай мэдээллийг дуулсан. Манай дотуур байр 19:00 цагт хаалгаа барьж, орой хүүхдүүдийн ирц, тоог авдаг. Тоо авсны дараа хүүхдүүд өөрсдөө цонхоор гараад явсан гэх мэдээлэл байна. Гурван охиныг дагуулж явсан гэх багш өмнө нь манай суманд ажилладаг байсан. Энэ хүн миний 13 настай охиныг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдсон. Гэвч өнөөдрийг хүртэл хэрэг нь шийдэгдэлгүй явсаар байтал одоо хоёр охины амь нас хохирлоо” хэмээн ярьжээ.


4
angry
0
care
0
haha
2
liked
0
love
48
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Дулааны цахилгаан станц-3"-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ 45 минутын өмнө
Хэргийн мөрөөр: Хоёр сурагчийн хамт явсан гэх газарзүйн багш Л нь өмнө нь хүчингийн хэрэгт шалгагдаж байжээ 1 цагийн өмнө
Гадаадад аялахад кредит карт яагаад хэрэгтэй вэ? 6 цагийн өмнө
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарлаа 6 цагийн өмнө
Түгжрэлийг бууруулах зорилгоор ШТС-уудыг 24 цагаар шатахуунаар хангана 7 цагийн өмнө
Монгол, Индонез эм, вакцин, цахим эрүүл мэндийн чиглэлээр хамтарна 7 цагийн өмнө
АНУ-д зорчих Монгол Улсын иргэдийн анхааралд 8 цагийн өмнө
Иргэд: Шатахууны үнэ нэмэгдээд ч оочер буурахгүй, өвөл болж байхад хэцүү байна шүү дээ 9 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 9 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна 9 цагийн өмнө
Онлайн худалдаа хийхдээ залилагчдаас сэргийлэх 4 зөвлөмж Өчигдөр
​"Хамтдаа нисэх БОЛОМЖ” 1+1 Урамшуулал Өчигдөр
Их аварга Хакүхо М.Даваажаргал олон улсын болон Азийн сүмогийн холбоодын ерөнхийлөгчөөр сонгогдлоо Өчигдөр
​“ENJOY AI 2026” Улсын аварга шалгаруулах тэмцээний бүртгэл эхэллээ Өчигдөр
О.Цогтгэрэл: Монгол Улсын иргэд байгалийн баялгаасаа өмч, хөрөнгө, хувьцаатай болох ёстой Өчигдөр
П.Ганзориг: Төсвийн тогтвортой байдлын хуулийг ойр ойрхон өөрчлөх нь буруу Өчигдөр
О.Амгаланбаатар: Иргэдийн гар дээр мөнгө байхгүй байна, ногдол ашгаа иргэддээ өгөх ёстой Өчигдөр
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ Өчигдөр
Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ Өчигдөр
Говь болон зүүн аймгуудын нутгаар хуурайшилт ихтэй байна Өчигдөр