Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн Ноогт нуурт аравдугаар сарын 20-ны өглөө автомашин мөс цөмлөн орж, хоёр зорчигч усанд унасан байна. Аврагчид шуурхай ажиллаж, хоёр иргэний амь насыг аварч, автомашиныг аюулгүй газар татан гаргажээ.
Намрын мөсний даац бүрэн бэхжээгүй байдаг тул гол, нуурын мөсөн дээгүүр автомашинтай зорчихгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна