Нялх үр тань байн байн уйлах, хөхөө хөхөхдөө гэдийж нумрах, гараа байнга чанга атгах, хөл нь хөшүүн байх, нойрондоо муу, маш амархан цочиж сэрэх зэрэг шинж тэмдэг илэрвэл 0-3 сартай нярайд түгээмэл тохиолддог булчингийн чангарал байх магадлалтай. Эдгээр шинж тэмдгүүд илэрвэл хүүхдийн эмчид хандаж, нярайн булчин суллах массаж хийлгэхийг эх нярайн асаргаа сувилгаагаар тэргүүлэгч “Энх-Амаржин” сувиллын нярайн эмч зөвлөж байна. Тус сувилал нярайн булчин суллах массаж хийж эхлээд 3 жил болж байгаа ба 99998884 дугаарын утсаар урьдчилан цаг авч үйлчлүүлдэг тус үйлчилгээний эрэлт жил ирэх тусам нэмэгдсээр байна.
Нярайн булчин чангарал сүүлийн үед түгээмэл ажиглагдах болсон нь жирэмсний явц дахь эхийн эрүүл мэнд, амьдралын хэв маяг болон гадаад орчны нөлөөлөлтэй шууд холбоотой юм. Үүнээс гадна нярайн мэдрэлийн тогтолцоо бүрэн гүйцэд хөгжөөгүй байх нь төрөлхийн чангаралд нөлөөлдөг.
Нярайн булчин чангарал түгээмэл болж буй үндсэн шалтгаанууд:
1. Урагт хүчилтөрөгч, цусан хангамж дутагдах
Энэ нь булчин чангарлын хамгийн гол шалтгаан болдог. Жирэмсний явцад эх умайн тонустай (умайн булчин агших) удаан явах, эсвэл төрөх үеийн хүндрэлээс шалтгаалан ураг хүчилтөрөгчийн дутагдалд орсноор тархины цусан хангамж хямарч, төрсний дараа булчингийн тонус ихсэх хэлбэрээр илэрдэг.
2. Жирэмсэн үеийн умайн чангарал (Тонус)
Орчин үеийн ээжүүдийн дунд жирэмсний тонус маш түгээмэл болсон ба дараах шалтгаануудтай.
3. Эхийн хооллолт, эрдэс бодисын дутагдал
Жирэмсэн үед эмэгтэйчүүд Магни (Mg), Кальци (Ca) болон Витамин D3-ийн дутагдалд орох нь элбэг байдаг. Магни нь булчинг сулруулах үүрэгтэй бөгөөд дутагдсан тохиолдолд умай болон ургийн булчингийн зангирал үүсэх нөхцөл болдог.
4. Физиологийн хэвийн чангарал
Нярай хүүхэд эхийн хэвлийд 9 сарын турш маш давчуу, нугалсан байрлалд байдаг. Мөн мэдрэлийн тогтолцоо нь гүйцэд хөгжиж амжаагүй төрдөг тул амьдралын эхний 1–3 сард булчин нь бага зэрэг чанга байх нь хэвийн үзэгдэл бөгөөд аажмаар сулардаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна