Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ

Б. Пагамдулам
1 цагийн өмнө

Монгол Улс 2026 аравдугаар сарын 1-20-нд нийт 40800 тн АИ-92 шатахуун импортолсон талаар Шатахууны шуурхай штабаас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар 70 вагон буюу ойролцоогоор 4200 тн АИ-92 шатахуунтайгаас буулгах өртөөдөд 43 вагон буюу 2580 тн-ыг агуулахуудад буулгаж байгаа юм байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар АИ-92 шатахууны 10 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд энэ нь 21747 тонн юм. Тэгвэл дизель түлш 112744 тн буюу 28 хоногийн нөөцтэй байна. Онгоцны түлш 7500 тн буюу 36 хоногийн ердийн хэрэглээний үлдэгдэл байгааг албаныхан хэллээ. Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотын 119 шатахуун түгээх станц руу 916 тн АИ-92 шатахуун түгээжээ.

АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай ярихдаа “Орон нутгийн 180 шатахуун түгээх станц руу 1200 тн АИ-92 шатахуун гаргасан. Цаашид орон нутгийн шатахуун хангамжийг хүртээмжтэй байлгахад түлхүү анхаарна. Шатахууны импортыг тасралтгүй хийж байна. Сүүлийн хоёр хоногт 4020 тонн АИ-92 шатахуун импортоллоо” гэв.

Өнгөрсөн долоо хоногт АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 500-560 төгрөгөөр нэмэгдсэн бол энэ сарыг дуустал дахин өөрчлөлт гарахгүй гэдгийг хэвлэлийн хурлын үеэр дурдлаа.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нярайн булчин чангарлаас сэргийлэх нь 32 минутын өмнө
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа 33 минутын өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 49 минутын өмнө
Ч.Лодойсамбуу: Эрх баригчдыг дуу хоолой болдог МҮОНРТ-ийн төсвийг яагаад хоёр дахин нэмэгдүүлэв? 1 цагийн өмнө
Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ 1 цагийн өмнө
А.Ганбаатар: Факторингийн хууль зээлийн хүү буурахад эерэг нөлөө үзүүлнэ 2 цагийн өмнө
Сарын 4.5 хувийн хүү хэтрүүлсэн ББСБ-уудын тусгай зөвшөөрлийг цуцална 2 цагийн өмнө
Чингис хаан ба монголчуудын ертөнц үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ 4 цагийн өмнө
Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ 4 цагийн өмнө
Хадгаламжийн даатгалын тогтолцоо: Санхүүгийн тогтвортой байдлын баталгаа 6 цагийн өмнө
Архангайд нуурын мөс цөмөрч, “Приус-30” машинтай явсан хоёр иргэн усанд унажээ 6 цагийн өмнө
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ 6 цагийн өмнө
Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын зарим сумдаар цас орж, цасан шуурга шуурна 7 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 7 цагийн өмнө
"Дулааны цахилгаан станц-3"-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ 23 цагийн өмнө
Хэргийн мөрөөр: Хоёр сурагчийн хамт явсан гэх газарзүйн багш Л нь өмнө нь хүчингийн хэрэгт шалгагдаж байжээ Өчигдөр
Гадаадад аялахад кредит карт яагаад хэрэгтэй вэ? Өчигдөр
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарлаа Өчигдөр
Түгжрэлийг бууруулах зорилгоор ШТС-уудыг 24 цагаар шатахуунаар хангана Өчигдөр
Монгол, Индонез эм, вакцин, цахим эрүүл мэндийн чиглэлээр хамтарна Өчигдөр