А.Ганбаатар: Факторингийн хууль зээлийн хүү буурахад эерэг нөлөө үзүүлнэ

Б. Пагамдулам
1 цагийн өмнө

УИХ-ын гишүүн А.Ганбаатар Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулан холбогдох байгууллагуудаас санал авч УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.

Манай Улсын хувьд факторингийн үйлчилгээг шаардах эрхийг шилжүүлэх, худалдах гэрээний нэг төрөл хэмээн үзэж Иргэний хууль тогтоомжид анх тусгаж, улмаар 2002 онд батлагдсан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд санхүүгийн үйлчилгээний нэг төрөл гэж үзсэн ч эрх зүйн зохицуулалт дутмаг байгаагийн улмаас энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжих, зах зээлд үүргээ гүйцэтгэх боломж бүрдэхгүй байна!

Энэ хууль батлагдсанаар зээлийн үйлчилгээнээс бусад санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлснээр чөлөөт өрсөлдөөн нэмэгдэж, зээлийн хүү буурахад эерэг нөлөө үзүүлнэ.


ФАКТОРИНГИЙН ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийг 2026.10.16-ны өдөр факторингийн үйлчилгээ эрхлэгчид, банк, ББСБ болон аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулж хэлэлцүүллээ.

УИХ-ын гишүүн А.Ганбаатар хэлэхдээ, “Санхүүгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, бизнесийн санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, зээлийн үйлчилгээнээс ялгаатай санхүүжилтийн суваг болон эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал байна. Ялангуяа зах зээлийн зарчимд нийцсэн, олон тулгуурт санхүүгийн тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлэх, иргэн бүрт хүртээмжтэй хүргэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг сайжруулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нь өнөөгийн хөгжлийн чухал зорилт болж байна” гэв.

Хууль батлагдсанаар чөлөөт өрсөлдөөн нэмэгдэж, зээлийн хүү буурахад эерэг нөлөө үзүүлнэ.

Факторинг нь хамгийн энгийн утгаараа шаардах эрхийг худалдах худалдан авах тухай санхүүгийн гэрээний нэг төрөл бөгөөд тусгайлсан санхүүгийн үйлчилгээний нэгэн хэлбэр хэмээн тодорхойлогддог.

Манай улсын хувьд факторингийн үйлчилгээг шаардах эрхийг шилжүүлэх, худалдах гэрээний нэг төрөл хэмээн үзэж Иргэний хууль тогтоомжид анх тусгаж, улмаар 2002 онд батлагдсан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд санхүүгийн үйлчилгээний нэг төрөл гэж үзсэн ч эрх зүйн зохицуулалт дутмаг байгаагийн улмаас энэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ чөлөөтэй хөгжих, зах зээлд үүргээ гүйцэтгэх боломж бүрдэхгүй байна.

Монгол Улсад 172 хадгаламж зээлийн хоршоо байдгаас хамгийн том нь 6 мянган гишүүнтэй. Үүний нийт хөрөнгийн 90 гаруй хувь нь 11 хүний нэр дээр байдаг.

ЗЭЭЛИЙН ЖИЛИЙН ХҮҮ

-Арилжааны банк- 16.6-17.2% 

-Хадгаламж, зээлийн хоршоо- 25-27%

-Банк бус санхүүгийн байгууллага- 42-50% 

-Цахим аппликэйнш- 36-96%

Дэлхийн факторингийн зах зээл 3.6 их наяд ам.доллараар хэмжигдэж байгаа өнөө цаг үед европын зах зээл 60-65%, Азийн зах зээл 25-30%, Хойд Америкийн зах зээл 5-7%,  Ойрхи дорнодын орнууд 3-5 орчим хувийг тус тус эзэлж байна.

Факторингийн хууль батлагдсанаар зээлийн үйлчилгээнээс бусад санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлснээр чөлөөт өрсөлдөөн нэмэгдэж, зээлийн хүү буурахад эерэг нөлөө үзүүлнэ. Тодруулбал:

-санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан жижиг дунд үйлдвэр эрхлэлтийг дэмжих;
-санхүүгийн мөнгөн урсгал, эрсдэл даах чадварыг сайжруулах;
-төрөөс олгох тусгай зөвшөөрлийн тоог бууруулах;
-олон тулгуурт санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжих боломж бүрдэнэ.
Дэлхийн факторингийн зах зээл 3.6 их наяд ам.доллараар хэмжигдэж байгаа өнөө цаг үед Европын зах зээл 60-65%, Азийн зах зээл 25-30%, Хойд Америкийн зах зээл 5-7%,  Ойрхи дорнодын орнууд 3-5>#/h6###

Эх сурвалж: Vip76.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.Лодойсамбуу: Эрх баригчдын дуу хоолой болдог МҮОНРТ-ийн төсөв 2 дахин нэмэгдэж орж ирсэн нь зөв үү 6 минутын өмнө
Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ 11 минутын өмнө
А.Ганбаатар: Факторингийн хууль зээлийн хүү буурахад эерэг нөлөө үзүүлнэ 1 цагийн өмнө
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ 1 цагийн өмнө
Чингис хаан ба монголчуудын ертөнц үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ 3 цагийн өмнө
Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ 3 цагийн өмнө
Хадгаламжийн даатгалын тогтолцоо: Санхүүгийн тогтвортой байдлын баталгаа 5 цагийн өмнө
Архангайд нуурын мөс цөмөрч, “Приус-30” машинтай явсан хоёр иргэн усанд унажээ 5 цагийн өмнө
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ 5 цагийн өмнө
Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын зарим сумдаар цас орж, цасан шуурга шуурна 6 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 6 цагийн өмнө
"Дулааны цахилгаан станц-3"-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ 22 цагийн өмнө
Хэргийн мөрөөр: Хоёр сурагчийн хамт явсан гэх газарзүйн багш Л нь өмнө нь хүчингийн хэрэгт шалгагдаж байжээ 23 цагийн өмнө
Гадаадад аялахад кредит карт яагаад хэрэгтэй вэ? Өчигдөр
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарлаа Өчигдөр
Түгжрэлийг бууруулах зорилгоор ШТС-уудыг 24 цагаар шатахуунаар хангана Өчигдөр
Монгол, Индонез эм, вакцин, цахим эрүүл мэндийн чиглэлээр хамтарна Өчигдөр
АНУ-д зорчих Монгол Улсын иргэдийн анхааралд Өчигдөр
Иргэд: Шатахууны үнэ нэмэгдээд ч оочер буурахгүй, өвөл болж байхад хэцүү байна шүү дээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр