Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Ц.Цэрэнбадам
1 цагийн өмнө

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад удаан хугацаагаар дараалалд зогсох, хүндрэл чирэгдэл учрахаас сэргийлэх зорилгоор дараалал харгалзахгүй үйлчлэх шийдвэр гаргалаа.

Энэхүү шийдвэрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 43.1.3 дахь заалтад үндэслэн гаргасан бөгөөд шатахуун импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн шатахуун түгээх станцууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд дараалал харгалзахгүй шатахуун авахдаа тээврийн хэрэгслийн тусгай таних тэмдэг болон хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэхээ хамтад нь үзүүлэх шаардлагатай.

Ингэснээр холбогдох шаардлагыг хангасан иргэд шатахуун түгээх станцад бусад тээврийн хэрэгслийн дараалалд удаан хугацаагаар хүлээлгүйгээр шатахуун авах боломжтой болно.
Шатахууны шуурхай штабаас шатахуун түгээх станцуудад үүсэж буй ачаалал, дарааллыг зохицуулахын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, тэдэнд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна.

Иймд шатахуун түгээх станцуудын эрхлэгч, түгээгч ажилтнууд энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, шуурхай үйлчлэхийг Шатахууны шуурхай штабаас чиглэл болголоо.

Мөн бусад жолооч, иргэдийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дараалал харгалзахгүй үйлчлүүлэх эрхийг хүндэтгэж, харилцан ойлголцож, хүндэтгэлтэй хандахыг уриалж байна.

Эх сурвалж: АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ
ШАТАХУУНЫ ШУУРХАЙ ШТАБ



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 1 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 2 цагийн өмнө
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 3 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 4 цагийн өмнө
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа 4 цагийн өмнө
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ 5 цагийн өмнө
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана 5 цагийн өмнө
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна 5 цагийн өмнө
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ 7 цагийн өмнө
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 22 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 23 цагийн өмнө
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой Өчигдөр
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй Өчигдөр
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой Өчигдөр
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Л.Гантөмөр: Төрийн ордонд нэг удаа хоол идэхэд 25 мянган төгрөг Өчигдөр
ОБЕГ: Увс аймагт шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа хүндрэлтэй байна Өчигдөр
Н.Алтаншагай: Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох хэрэгтэй Өчигдөр
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг долоо дахь өдрөө хайж байна Өчигдөр
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй Өчигдөр