Увс, Ховд, Баян-Өлгийд цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлана

Б. Пагамдулам
54 минутын өмнө

ОХУ-ын Чадан дэд станцаас Хандгайт-Улаангом чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын хүчдэлийг түр хугацаанд хязгаарлана.

Тодруулбал, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд жилийн төлөвлөгөөт засвар үйлчилгээг энэ сарын 11-ний өдрийн 06:00-20:00 цагийн хооронд хийхээр болсонтой холбогдуулан Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн цахилгаан эрчим хүчийг тухайн хугацаанд хязгаарлах юм. Энэ үеэр баруун гурван аймгийн төвийн 1-р зэргийн хэрэглэгчдийг Дөргөний усан цахилгаан станцаас цахилгаан эрчим хүчээр хангана.

Мөн энэ сарын 12-ны өдрийн 06:00-20:00 цагт Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн “Увс цахилгаан түгээх салбар”-аас 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд төлөвлөгөөт урсгал завсар хийх тул аймгийн 19 сумын гэрэл цахилгааныг түр хязгаарлана.

Иймээс цахилгаан, эрчим хүч хэрэглэгчдийг тухайн хугацаанд шаардлагатай нөөц эх үүсгүүрээ ашиглан хэрэглээгээ зохицуулахыг Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компаниас анхааруулж байна. 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Увс, Ховд, Баян-Өлгийд цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлана 54 минутын өмнө
ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 авто бензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 1 цагийн өмнө
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы багийнхан Дорнод аймагт энэ 7 хоногт ажиллана 3 цагийн өмнө
Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов 3 цагийн өмнө
Уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно 3 цагийн өмнө
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН 22 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа 22 цагийн өмнө
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1026 хэрэг шалгагдаж байна Өчигдөр
СОР17-гийн үеэр зорчигч тээврийн тусгай зохицуулалт хийнэ Өчигдөр
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэллээ Өчигдөр
Өнөөдөр нутгийн өмнөд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиадаас хос хүрэл медаль авчээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн 70 МВт-ын ДЦС анхны галаа асаав 2026/08/09
Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж байна 2026/08/09
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ 2026/08/09
ЦАГ АГААР: Баруун, төвийн ихэнх нутаг болон говийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/09
Сэрэмжлүүлэг: Төв болон баруун аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар орно 2026/08/08
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа 2026/08/08
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан 2026/08/08
Долдугаар сард 709,503 зөрчил бүртгэгджээ 2026/08/07