ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн УАШТ Дорнодоос эхэллээ

Б. Пагамдулам
2026/08/11

Үндэсний хэмжээний хамгийн том банк ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээн орон даяар эхэллээ. Сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуусын дунд зохион байгуулж буй энэхүү тэмцээний салхийг Дорнод аймаг хагалж буй бөгөөд бусад аймаг, дүүргийн тэмцээнүүд 8-р сарын 20-ныг хүртэл үе шаттай үргэлжилнэ.

ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, бие бялдрын хөгжил болон багийн спортыг дэмжих зорилгоор 2021 онд 21 аймгийн төвд, мөн Зүүнхараа, Замын-Үүд сум болон нийслэлийн 8 дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбайг тус тус байгуулж өгсөн билээ. Эдгээр талбайд ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд өнөө жил 35 жилийнхээ ойн хүрээнд тус тэмцээний цар хүрээг илүү өргөжүүлж, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос 18 хүртэлх насны хүүхдүүдийн дунд 3х3 сагсан бөмбөгийн УАШТ зохион байгуулах эрхийг албан ёсоор аваад байна.


Тэмцээний үе шатууд:

  1. Эхний шат: 2026 оны 8-р сарын 10–20-ны өдрүүдэд ХААН Банкны аймаг, орон нутгийн төв салбараар дамжуулан 21 аймаг, мөн Зүүнхараа, Замын-Үүд сум болон Улаанбаатар хотын Багануур дүүрэгт энэхүү тэмцээнийг зохион байгуулна. Эрэгтэй, эмэгтэй төрлийн I, II байранд шалгарсан багууд бүсийн аваргын тэмцээнд оролцох эрхтэй болно.


Тэмцээн зохион байгуулах өдрүүдийн хуваарь, багуудын мэдүүлэг болон техникийн зөвлөгөөний мэдээллийг орон нутгийн ХААН Банкны төв салбараас авах боломжтой.

  1. Бүсийн шат: 2026 оны 8-р сарын 24–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн 3х3 сагсан бөмбөгийн талбайд зохион байгуулна. Энэ үеэр Улаанбаатар хотын дүүргүүдийн аварга шалгаруулах тэмцээн мөн зохиогдох юм.
  2. Финалын шат: Бүсээс шалгарсан шилдэг багууд 2026 оны 8-р сарын 29, 30-ны өдрүүдэд финалын шатанд өрсөлдөж, аваргуудаа тодруулна.

Дорнод аймгийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд нийт 27 багийн 108 тамирчин өрсөлдөж буй. Ийнхүү өнгөрсөн оноос оролцогчдын тоо нэмэгдсэн нь тус аймагт 3х3 сагсан бөмбөгийн спортыг сонирхогч хүүхэд залуусын идэвх оролцоо өсөн нэмэгдэж буйг харуулж байна.

ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн УАШТ тэмцээн нь орон нутгийн хүүхэд залуусын дунд спортын соёлыг түгээж, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх боломж олгодгоороо онцлогтой. Энэ жил ч мөн адил Монгол орны өнцөг булан бүрд спортын уур амьсгалыг бүрдүүлэн, эрүүл, идэвхтэй амьдралын үнэ цэнийг түгээх онцгой мөчийг бүтээнэ гэдэгт бид итгэлтэй байна.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр