“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 1.1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг эмнэлэгт хүлээлгэн өглөө

Б. Пагамдулам
2026/08/11

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий долоон төрлийн, нийт есөн ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгч, ашиглалтад орууллаа.

Тоног төхөөрөмжүүдэд:

  • Хүүхдийн компьютер томографийн аппарат – 1
  • Хүүхдийн дуран – 1
  • Рентген хоолой – 1
  • Дижитал рентген аппарат – 1
  • Гемодиализийн аппарат – 2
  • Гемодиализийн зөөврийн усны аппарат – 1
  • Зүрхний цахилгаан бичлэгийн аппарат – 2 багтаж байна.

Ингэснээр Дархан-Уул аймгийн иргэд төдийгүй төвийн бүсийн оршин суугчид зарим төрлийн оношилгоо, эмчилгээнд Улаанбаатар хотыг зорих шаардлага багасаж, цаг хугацаа болон санхүүгийн зардлаа хэмнэх боломж бүрдэх юм.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2025 онд нийгмийн хариуцлагын хүрээнд 3.1 тэрбум төгрөг зарцуулсан бол 2026 оны эхний хагасын байдлаар 2.7 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлээд байна.

Үүний хүрээнд эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн шинэчлэлээс гадна Дархан-Уул аймгийн Хонгор суманд мини хөл бөмбөгийн талбай байгуулах, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн инженерийн хөтөлбөрийг дэмжих, сагсан бөмбөг, волейбол, шайбтай хоккейн багуудтай хамтран ажиллах зэрэг төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр