БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН

Б. Пагамдулам
1 цагийн өмнө

Халуун хүйтэн, баян ядуугаас үл хамааран уур амьсгалын өөрчлөлт улс орнуудын эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх боллоо. 2026 оны нэгдүгээр сарын 16. ОХУ-ын Камчаткагийн хойгт түүхэнд байгаагүй их хэмжээний цас оров. Цас зарим бүсэд 4-6 метр хүрч, орон сууц, зам талбай бүрэн дарагдан, нийтийн тээвэр, сургууль, байгууллагуудын үйл ажиллагаа зогслоо. Хойд бүсээс ирэх хүйтэн агаарын урсгал хамтдаа их цас дагуулан дараагүйд талархаж байна. Хэрвээ Монголд ийм хэмжээний цас орвол нөхцөл байдал ямар түвшинд хүрэх нь ойлгомжтой биз ээ.

НҮБ-ын шинжээчид дэлхийн ирээдүйн талаар бараан боловч онц чухал тайланг 2023 онд танилцуулсан. Энэ илтгэл УАӨ-ийн сөрөг үр дагаврыг дэлхийн хэмжээний ЭКОЛОГИЙН СҮЙРЭЛ гэж нэрлэхээс өөр аргагүй гэж дүгнэсэн юм. Тэрчлэн уур амьсгалын өөрслөлтийн эрчийг сааруулж чадахгүй бол дэлхийн нийт ДНБ-ий 7-8 хувь нь салхинд хийсэх мэт үгүй болно гэж анхааруулав. Тэгвэл дэлхийн улс орнуудад сүүлийн жилүүдэд, тэр тусмаа 2023-2025 онд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөтэй ямар томоохон гамшигт үзэгдлүүд бичигдсэнийг тоймлоё.

Европ тивийг бүхэлд нь хамарсан хэт халуун, эсвэл гэнэтийн аадар бороо, эсвэл огцом хүйтрэл, их цас, хүчтэй салхи, шуурганаас улбаатай гамшгаас үүдэлтэй үр дагавар өнөөдөр ч үргэлжилсээр байна. 2024 оны гуравдугаар сард Италид орсон их цаснаас болж 6000 гаруй хүний хөдөлгөөн хязгаарлагдаж, гацаанд оров. Грект цаг агаарын таагүй байдал хэд хоног үргэлжилснээр гудамжууд тэр чигтээ үерт автлаа. Германд нэг л өдөр дахин өвөл болсон бол Ирландад их хэмжээний цас орсноор сургууль, цэцэрлэгийг хааж, хөл хорио тогтооход хүрсэн. Саяхны жишээ. АНУ-д гэхэд л АНУ-ын Калифорни муж үерт автлаа. Гамшигт үзэгдлийн хамрах хүрээ, амсах хохирол хийгээд улс авч буй арга хэмжээг олон улсын судлаачид анхааралтай ажиглаж байна.

Туркт олон тооны усан хуй салхи үүсэж асар их эвдрэл сүйрэл авчирсан гамшиг бичигдэв. Торнада хуй салхины нэг нь гэхэд 12 км зам туулж, энэ зуур эвдэрсэн сүйтгэгдсэн газар нь 80 метрийн өргөнөөр хэмжигдлээ. Сүйтгэлд өртсөн хүлэмжийн аж ахуйн талбай гэхэд л 300 гаруй га-д хүрчээ. Мөн ОХУ-д сүүлийн жилүүдэд гараагүй байгалийн гал түймэр дэгдэж, хүчтэй салхи хүч хавсран шуурснаар ховор үзэгдэх байгалийн аюулт үзэгдлийн тоонд бүртгэгдээд байна.

Аргентин түүхийн бүх хугацаанд тохиолдсон хамгийн том байгалийн гамшигт үзэгдлийг мэдэрсэн жил бас тохиолдов. Гуравхан цагийн хугацаанд 300 мм-ээс их тунадас буусан бөгөөд 200 мм нь ердөө 1 цагийн дотор орсон байна. Энэ нь сард буудаг дунджаас их ус юм. Аадар борооны улмаас цахилгаан тасарч, эмх замбараагүй байдал газар авахтай зэрэгцээд эмийн сан, үнэт эдлэлийн дэлгүүрийг тонох дээрэм гарснаас улбаалан бүс нутагт онцгой байдал тогтоохоос аргагүй хүрсэн байна. 

Ливад газар хөдлөлтийн үйл явц болоогүй атлаа асар том ан цав гарч, ангал үүссэн шалтгааныг судлаачид бүрэн тогтоогоогүй байна. Хойд Америкт амь насанд аюул учруулахуйц хүчтэй цасан шуурга тавилаа. Гурван өдөрт 3 м цас орж, салхины хурд ноцтой түвшинд хүрснээс хэдэн мянган айл цахилгаангүй болжээ. Пакистанд их хэмжээний үер бууснаас багадаа 37 хүн амиа алдсан төдийгүй 20 хоногийн дотор хоёр жилд ордог хур тунадас буусан гэж мэдээлжээ. Иранд орсон аадар бороо үерээс болж 178 тосгон хаалттай бүс болон тусгаарлагдсан бүртгэл үлдэв. Үндсэндээ энэ бүхэн, дэлхийн уур амьсгал жил ирэх тутамд хэрхэн өөрчлөгдөж, ааш авир нь хувирсаар байгаагийн нэг баталгаа, нэг баримт юм. Монгол оронд гэхэд байгалийн гамшигт үзэгдлийн давтамж өнгөрсөн 40 жилд хоёр дахин нэмэгдсэн судалгаа гарсан. Нийтлэлээ БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН хэмээн нэрлэсэн учир товчхондоо энэ юм.

Ц.Цэвээнхэрлэн

 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН 1 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа 2 цагийн өмнө
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1026 хэрэг шалгагдаж байна 3 цагийн өмнө
СОР17-гийн үеэр зорчигч тээврийн тусгай зохицуулалт хийнэ 5 цагийн өмнө
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэллээ 7 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн өмнөд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно 7 цагийн өмнө
Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиадаас хос хүрэл медаль авчээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн 70 МВт-ын ДЦС анхны галаа асаав Өчигдөр
Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж байна Өчигдөр
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
ЦАГ АГААР: Баруун, төвийн ихэнх нутаг болон говийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Төв болон баруун аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар орно 2026/08/08
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа 2026/08/08
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан 2026/08/08
Долдугаар сард 709,503 зөрчил бүртгэгджээ 2026/08/07
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ 2026/08/07
"Супер бэлэгтэй 20 жил" аяны хоёр өрөө байрны эзэн: “Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй байх.” 2026/08/07
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/08/07
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг аварчээ 2026/08/07
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно 2026/08/07