СОР17-гийн үеэр зорчигч тээврийн тусгай зохицуулалт хийнэ

Б. Пагамдулам
2026/08/10

Улаанбаатар хотноо энэ сарын 17-28-нд болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын үеэр зорчигч тээврийн тусгай зохицуулалт хийнэ.

Хуралд оролцох төлөөлөгчдөд зориулан “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас тэдний байрлах зочид буудлыг холбосон 5 чиглэлд 60 автобус энэ сарын 13-наас үйлчилнэ. Мөн хурлын үндсэн байршил хүртэл 35 зочид буудлаас 17 чиглэлд нийтийн тээврийн 100 автобус өглөөний 6:00 цагаас оройн 20:30 цаг хүртэл үйлчилнэ. Оролцогчид хурлын бүртгэлийн мандатаараа үнэ төлбөргүй үйлчлүүлэх юм. Үүний зэрэгцээ олон улсын нисэх буудлаас нийслэл рүү цаг тутам үйлчилдэг нийтийн тээврийн 2 чиглэлийн төлбөртэй үйлчилгээ хэвээр үргэлжлэхийг МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд болсон хэвлэлийн хурлын үеэр ЗТЯ-ны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан мэдээлэв.

Хурлын өдрүүдэд олон улсын худалдааны Нарантуул, Дүнжингарав орчмын зарим авто замын хөдөлгөөнийг түр зохицуулахтай холбоотой тухайн бүсэд зорчих иргэд, худалдааны төвийн ажилтнуудад зориулж нийтийн тээврийн 2 чиглэлд богино эргэлтийн автобус үйлчилнэ. Тодруулбал, Нарантуул, Дүнжингарав, Шинэ зуун айл худалдааны төв, Их монгол гудамж орчмын авто замын хөдөлгөөн болон Дүнжингарав худалдааны төвийн 1500, Нарантуул захын 2000 орчим авто зогсоолыг хаана. 

Энэ үеэр болон хурлын бэлтгэл, хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхийг харгалзан наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд авто машины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарласан бүсчлэлгүйгээр зорчино. Энэ хязгаарлалт нь нийтийн тээвэр, цагдаа, түргэн тусламж, онцгой байдал, хэвлэл мэдээллийн байгууллагын авто машинд үйлчлэхгүй. Харин есдүгээр сарын нэгэнд бүх тээврийн хэрэгсэл авто машины дугаарын хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцох юм.

СОР17 хурлаар цөлжилт, газрын доройтол, ган гачиг, бэлчээрийн менежмент, газрын нөхөн сэргээлтийн тухай хэлэлцэх бөгөөд одоогоор дэлхийн 190 гаруй орны 6000 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна. Үүнээс өндөр дээд түвшний 150 орчим төлөөлөгч хүрэлцэн ирэх ажээ. 


9
angry
1
care
0
haha
1
liked
0
love
4
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр