“Чөлөөлье” аяны хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулж байна

Б. Пагамдулам
2026/08/11

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” аяны хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх төрийн үйлчилгээг илүү хялбар, шуурхай, ил тод болгох чиглэлээр үе шаттай цахим шинэчлэл хийж байна.

Энэ хүрээнд өмнө нь тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл авахад шаардлагатай мэдээлэл, бүрдүүлэх материал, холбогдох шаардлага, үйл явцын талаарх мэдээллийг хүний оролцоогүйгээр шуурхай авах боломжтой “Mazaalai AI” цахим туслахыг ашиглалтад оруулсан.

Үүний үргэлжлэл болгон shilen.mecc.gov.mn цахим системийг нэвтрүүлснээр иргэн болон аж ахуйн нэгж ДАН танилт, нэвтрэлтийн системээр нэвтэрч, албан бичиг, өргөдөл, гомдол, санал, хүсэлтээ яаманд биечлэн ирэхгүйгээр цахимаар илгээх боломжтой боллоо.

Мөн илгээсэн бичиг хэзээ бүртгэгдсэн, ямар газар, хэлтэс болон албан тушаалтанд хуваарилагдсан, тухайн албан тушаалтан дээр хэдий хугацаанд байгаа, шийдвэрлэлтийн аль шатанд явж байгаа, шийдвэрлэх хугацаа хэдийд дуусах зэрэг мэдээллийг цахимаар хянах боломж бүрдсэн.

Ингэснээр иргэн, аж ахуйн нэгж мэдээлэл авахын тулд заавал албан хаагчтай холбогдох, албан бичгийнхээ араас утсаар лавлах, яаманд биечлэн ирэх шаардлага багасаж, төрийн үйлчилгээг өөрсдөө цахимаар авах, явцыг нь ил тод хянах боломжтой болж байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам “Чөлөөлье” аяны хүрээнд төрийн үйлчилгээнд хүний оролцоо, шаардлагагүй шат дамжлага, цаасан ажиллагааг бууруулж, иргэн, аж ахуйн нэгжид мэдээлэл болон үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй, ил тод хүргэх цахим шийдлүүдийг үе шаттай нэвтрүүлж байна.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр