Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ

Б. Пагамдулам
2026/08/12

ОХУ-аас нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 авто бензин, 5000 тонн онгоцны түлш нийлүүлэхээр болсон нь наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөөц бүрдүүлэх боломжийг бий болгожээ.

Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын мэдээлснээр “Роснефть” компаниас энэ сард ОХУ-аас 50 мянган тонн АИ-92 авто бензин, 15 мянган тонн Евро-5 төрлийн бүтээгдэхүүн худалдан авах захиалгыг баталгаажуулж, нийлүүлэлтийг эхлүүлсэн байна.

Мөн АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвийн мэдээлснээр БНХАУ-аас 5000-6000 тонн АИ-92 авто бензин болон Евро-5 төрлийн бүтээгдэхүүн худалдан авахаар ачиж эхэлжээ. Түүнчлэн 3000 тонн онгоцны түлш худалдан авах гэрээ байгуулж, эхний 1000 тонныг ачуулсан байна.

Тэрбээр “Наймдугаар сарын 10-ны байдлаар 10,100 тонн нефтийн бүтээгдэхүүнд бүрдүүлэлт хийсэн” гэдгийг онцоллоо.

Харин ГХЯ-наас дэлхийн зах зээлд геополитикийн хурцадмал байдал, тодорхойгүй нөхцөл байдлын улмаас газрын тосны бүтээгдэхүүний хямрал үүсээд байгааг мэдээлэв. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад үүсээд буй шатахууны нийлүүлэлтийн доголдол нь олон улсын нөхцөл байдалтай холбоотойг тус яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа тодотгосон байна.

Монгол Улс шатахуунаа голлон ОХУ, БНХАУ-аас импортолж байгаа бөгөөд агаарын түлшний импортын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Казахстан, БНСУ, Беларусь улстай яриа хэлэлцээ хийж байгаа аж.


0
angry
0
care
1
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр