“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы багийнхан Дорнод аймагт энэ 7 хоногт ажиллана

Б. Пагамдулам
2026/08/11

Дорнод аймагт 2025 онд шинээр бүртгэгдсэн хорт хавдрын тохиолдлын 57.5 хувь нь III-IV буюу хожуу үедээ оношлогдсон бол, хорт хавдрын шалтгаанаар нас барсан иргэдийн 53.7 хувь нь оношлогдоод нэг жилийн дотор нас барсан гэсэн харамсалтай статистик байна.

Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хорт хавдрыг эрт үед нь илрүүлэн эмчлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор ХААН Банкны санхүүжилтээр Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран хэрэгжүүлдэг “Хавдрын эсрэг үндэсний аян” энэ жил 16 дахь жилдээ үргэлжилж байна. 2026 онд энэхүү аяныг Сэлэнгэ, Хөвсгөл аймагт амжилттай зохион байгуулсан бол энэ удаа Дорнод аймагт аяны багийнхан ажиллаж байна.  


Дорнод аймагт “Хавдрын эсрэг үндэсний аян” өмнө нь 2011-2023 онд 5 удаа хэрэгжсэн бөгөөд  нийтдээ 6,941 иргэнийг үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамруулж, хорт хавдрын 49, сэжигтэй 84 тохиолдлыг эрт илрүүлэн, шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлж ажилласан гэдгийг ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Энэ удаагийн аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч нар Дорнод аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран зорилтот бүлгийн иргэд буюу хавдрын сэжигтэй тохиолдол байх магадлалтай, хавдраар өвчилсөн, онош тодруулах шаардлагатай өвчтөнүүдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийн, зөвлөгөө үзүүлж ажиллах юм. Мөн орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж, хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний чиглэлээр мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх, эрт илрүүлгийн тогтолцоог бэхжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлнэ.


2011 оноос хойш тасралтгүй хэрэгжиж буй энэхүү аяны багийнхан Монгол орныг дөрвөн удаа бүтэн тойрон ажиллаж, өнөөдрийн байдлаар 142 мянга гаруй иргэнийг үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамруулж, хорт хавдрын 720 гаруй тохиолдлыг эрт илрүүлээд байна.

ХААН Банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, байгаль орчин, эрүүл мэндийн чиглэлээр урт хугацааны, тогтвортой үр нөлөө бүхий төсөл, хөтөлбөрүүдийг тууштай хэрэгжүүлж ирсэн бөгөөд “Хавдрын эсрэг үндэсний аян”-д өнөөдрийг хүртэл нийт 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.


Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр