Э.ЭРДЭНЭЦОГТ: ХУВИРГАСАН АМЬД ОРГАНИЗМЫН ХУУЛИА МӨРДӨХ ЖУРМЫГ ГАРГАМААР БАЙНА


Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны дарга, анагаах ухааны доктор Э.Эрдэнэцогттой ярилцлаа.

-Сүүлийн үед генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн буюу хувиргасан амьд организмын талаар их ярьдаг болжээ. Манай улсад бидний өдөр тутмын хэрэглээнд ямар бүтээгдэхүүнүүд байна вэ?

-Генийн өөрчлөлттэй хүнс манай зах зээлд байгаа. Гэхдээ үүнийг бид таних боломжгүй. Зөвхөн лабораторид шинжлэн мэднэ. Түүнээс биш нүдээрээ хараад "Энэ нь генийн өөрчлөлттэй, тэр нь өөрчлөлттгүй" гэж шууд хэлэх аргагүй. Зарим нь шошгон дээр тэмдэглэгээ бичсэн байдаг. Гэхдээ генийн өөрчлөлттэй гэж бичсэн тохиолдол бараг байдаггүй юм. Үйлдвэрлэгчид ингэж бичихээс цааргалдаг. Яагаад гэвэл, сөрөг мэдээлэл их явдаг учраас ийм тэмдэглэгээ хийвэл бизнесийн үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлж, бүтээгдэхүүнийг нь хүмүүс худалдаж авахгүй. Харин ОХУ-ын зарим бүтээгдэхүүн дээр без ГМО буюу генийн өөрчлөлт агуулаагүй гэсэн тэмдэглэгээ байдаг. Хэрэв ийм тэмдэглэгээтэй мөртлөө шинжилгээгээр генийн өөрчлөлт илэрвэл ард түмнийг залилан мэхэлсэн гээд өндөр хариуцлага хүлээж, бизнес нь унана. Тиймээс үйлдвэрлэгчид энэ тэмдэглээг маш болгоомжтой хийж, тэр болгон чөлөөтэй тавиад байдаггүй. Тавьсан нэг нь их л зоригтой байгаа байхгүй юу. Харин манай улсад ийм тэмдэглэгээтэй бүтээгдэхүүн бол бүр байхгүй.

-Тэгэхээр без ГМО гэсэн тэмдэглэгээтэй бүтээгдэхүүнд ямар ч эргэлзээгүйгээр итгэж болох нь ээ?

-Болно. Хэрэв ямар нэгэн байдлаар зөрчил илэрвэл тухайн үйлдвэр шууд хаалгаа барихад хүрнэ. Тэгээд ч ОХУ ямар нэгэн байдлаар генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний жагсаалтаа гаргачихсан. Энэхүү жагсаалтад өнөөдөр манай худалдаанд өргөн байгаа "Сникерс", "Марс" зэрэг шоколад байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг аюултай гэж зарлаагүй. Бас хориглоогүй. Гэхдээ аюулгүй гэж хэлээгүй учраас бид генийн өөрчлөлттэй хүнсэнд болгоомжтой хандах хэрэгтэй. Энэ чинь байгаль дээр байдаггүй зүйл шүү дээ. Биотехнологийн шинжлэх ухааны ололт. Ирээдүйд бидний хэрэглэх хүнс учраас үүнийг бас үгүйсгэж болохгүй. Зарим оронд үүнийг хориглочихоод байгаа. Тухайлбал, ОХУ болон Европын холбоог дурдаж болно. Тэд ямар нэгэн үндэслэлтэй л хориглож байгаа. Гэхдээ яг аюултай юу, үгүй юу гэдгийг нь баталсан шинжлэх ухааны эрх бүхий байгууллагын дүгнэлт одоохондоо хараахан байхгүй учраас бид үүнийг эрсдэлтэй хүнс гэж тооцоод болгоомжтой л хэрэглэх ёстой. Манай улсын хувьд сонголт байгаа. Бидэнд ийм бүтээгдэхүүнийг идэхгүй байх үндэслэл бий. Хятад, Энэтхэг, Африк мэтийн хүн ам ихтэй, өлсгөлөн, ядуурал ихтэй оронд хүнсний хангамжийг шийдэхэд нэмэртэй. Тийм учраас хэрэглэхээс өөр аргагүй. Харин манай улсад сонголт байгаа учраас бид шинжлэх ухааны дүгнэлт гарч батлагдтал ойрын хэдэн жилд үүнийг хэрэглэхгүй байсан нь дээр.

-Генийн өөрчлөлттэй хүнс хэрэглэхгүй байя гэвэл хилээр оруулж ирэхгүй л байх хэрэгтэй болов уу?

-Манай улсад Хувиргасан амьд организмын хууль гарчихсан. Одоо журам нь батлагдах ёстой. Журам нь батлагдчихвал бид журмаа дагаад хянаж бүртгээд эхэлнэ шүү дээ. Нэгэнт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас генийн өөрчлөлттэй хүнс аюултай юу, үгүй юу гэдгийг нь тодорхойлоогүй, хориглоогүй нөхцөлд манай улс ард иргэддээ сонголт хийх эрхийг нь үлдээх ёстой. Энэ эрхийг олгохдоо генийн өөрчлөлттэй нь энэ байна, өөрчлөлтгүй нь энэ байна гэдгийг тодоруулж өгөх ёстой юм.

-Журам нь хаанаас гарах вэ. ХХААХҮЯ-аас уу. БОНХАЖЯ-аас уу. Эсвэл энэ хоёр яам хамтрах ёстой юу?

-Үүн дээр ХХААХҮЯ голлох үүрэгтэй. БОНХАЖЯ-тай хамтарсан ч болно. Энэхүү журам гарснаар бид генийн өөрчлөлттэй хүнсийг хянах боломжтой болох юм. Харин манай улсын хувьд ийм төрлийн бүтээгдэхүүнийг хориогүй учраас үйлдвэрлэгчид генийн өөрчлөлттэй юм уу, үгүй юу гэдэг компанийн тодорхойлолтоо бичээд ирэг. Хэрэв хилээр оруулж ирэхдээ өөрчлөлтгүй гэж мэдүүлчихээд бид санамсаргүй түүврийн аргаар шинжлээд үзтэл өөрчлөлттэй гэж гарвал "Та нар яагаад ийм зөрчил гаргаж байгаа юм бэ" гэдгийг журмаа барьж байгаад асуух эрхтэй болно.

-Судалгаа, шинжилгээ хийхийн тулд лаборатори хэрэгтэй болох нь мэдээж. Манай улсад лабораторийн хүрэлцээ хэр байна вэ?

-Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораторийн шинжилгээний бичигтэй ороод ирсэн бүтээгдэхүүнийг бид тэр болгон шинжлээд байж чадахгүй. Гэхдээ ард түмэндээ эрүүл хүнс хэрэглүүлье гэвэл энэ хяналтыг тавих л ёстой. Манайд ганц, хоёр лаборатори бий. Хамгийн гол нь лабораторид ажиллах боловсон хүчин, хүнээ сургах асуудлыг шийдэх ёстой.

-Иргэд маань нэг үеэ бодвол энэ талын мэдлэг мэдээлэлтэй болчихсон. Улаан лооль, чипс, үзэм, гүзээлзгэнэ гээд генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг нэрлээд байдаг. Тэгсэн хэр нь хэрэглэдэг?

-Одоо гадуур гар дээрээс гүзээлзгэнэ зарж байна. Генийн өөрчлөлттэй үгүйг нь би мэдэхгүй. Ингэж зарах нь ч буруу шүү дээ. Амархан мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг гудамжинд гар дээрээс зарж болдог юм уу. Үүнээс гадна хамгийн их генийн өөрчлөлтөд ордог нь улаан лооль. Журамаа л гаргачихвал бид хилээр орж ирэхдээ ямар бичиг баримттай орж ирсэн юм бэ гэдгийг нь нэхэх эрхтэй болно. Бид хяналт тавиад зөрчил илэрвэл тухайн компани дахиад Монголд ийм бүтээгдэхүүн оруулж ирэхийг хориглож болно шүү дээ.

Г.Чимэг


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 19 цагийн өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 20 цагийн өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 21 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 22 цагийн өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа Өчигдөр
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 2026/10/22
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 2026/10/22
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 2026/10/22
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 2026/10/22
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 2026/10/22
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2026/10/22