Зарим төрлийн олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газар олгоно

Б. Пагамдулам
2026/08/12

Мал эмнэлгийн ерөнхий газраас зарим төрлийн олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ олгох үйлчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газарт шилжүүлжээ.

Ингэснээр наймдугаар сарын 10-наас эхлэн Нийслэлийн мал эмнэлгийн газар Мал эмнэлгийн ерөнхий газрын нэрийн өмнөөс арьс, шир, ноос, ноолуур, адууны дэл, сүүл, сэв хялгас болон гэрийн тэжээвэр амьтантай холбоотой зарим төрлийн олон улсын гэрчилгээ олгох юм.

Иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлт гаргах үйл явц өөрчлөгдөхгүй. Хүсэлтийг өмнөхийн адил IVC–MAHIS системээр илгээж, шаардлагатай баримт бичгийг хавсаргана. Харин гэрчилгээ олгох байгууллагаар Нийслэлийн мал эмнэлгийн газрыг сонгох аж.

Хүсэлт гаргагч нь экспортлох бүтээгдэхүүний гарал үүсэл, мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн баталгаа, лабораторийн шинжилгээний дүн, боловсруулалт, халдваргүйтгэл, сав баглаа боодол, тээвэрлэлтийн мэдээлэл болон импортлогч улсын шаардсан бусад баримт бичгийг бүрдүүлсэн байх шаардлагатай.

Нийслэлийн мал эмнэлгийн газар хүсэлт, баримт бичгийг хянан шалгаж, холбогдох шаардлагыг хангасан тохиолдолд эрх бүхий улсын байцаагч гэрчилгээг баталгаажуулан олгоно.

Энэ зохицуулалтаар зарим төрлийн гэрчилгээ олголтыг нийслэлийн түвшинд шилжүүлж, экспортын үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжид ойртуулах, үйлчилгээг шуурхай болгох зорилготой байна.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр