Д.СОВД: ДҮҮ МААНЬ УХААНГҮЙ ХЭВЭЭР БАЙНА


Энэ сарын 14-ны шөнийн 23.00 цагийн үед Чингис хаан нисэх онгоцны буудалд Хүннү эйр компанийн онгоцыг хучиж байсан тус компанийн техникийн ажилтан, 23 настай н.Мэргэншагай онгоцны далавчнаас унасан осол гарсан. Ослын улмаас хохирогч ухаангүй ГССҮТ-д хүргэгдэн, улмаар тархиндаа хагалгаа хийлгэсэн талаар ар гэрийнхэн нь мэдээлсэн юм.

Эмчийн үзлэгээр тархиндаа цуурал, бяцрал гэсэн оноштой түүнд хоёр хагалгаа хийсэн бөгөөд биеийн байдал хүнд, ухаангүй Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа юм.

Осол болох үед Хүннү эйр ХХК-ийн гурван ажилтан ажиллаж байсан бөгөөд н.Мэргэншагайг өндрөөс унасны дараа хамт ажиллаж байсан ажилтан компанийнхаа хяналтын ажилтан руу станцаар мэдэгдэн, хохиргчийг зөөн буудлын эмчид хүргэж өгсөн байна. Энэ дагуу эмч үзлэг хийгээд ГССҮТ рүү хүргүүлжээ. Харин тухайн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүйн улмаас ослын газарт үзлэг хийгдээгүй байна. Үүнд ар гэрийнхэн гомдолтой байгаа бөгөөд хэргийг нуун далдлахаар компанийн удирдлагууд оролдож байна гэж хардаж байгаагаа хохирогчийн ах Д.Совд хэлсэн юм. Д.Совд нь ИНЕГ-т техникийн хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд дүүгээ нисэх салбарт суралцаж, ажиллахыг ятган энэ мэргэжлийг эзэмшүүлснээ хэлж байлаа.

Осол гарсны дараа буюу 01.30 цагийн үед н.Мэргэншагайгийн ар гэрт мэдэгдсэнээр Хөвсгөл аймгаас ээж, ах дүү нар нь ирсэн байна. Хохирогчийн ээжийн хувьд ч "Осол болонгуут эмнэлгийн болоод цагдаагийн байгууллагад яаралтай дуудлага мэдээлэл өгөөгүй. Тархиндаа бэртэлтэй хүнийг хөдөлгөж зөөвөрлөсөн нь тархинд цус харвах шалтгаан болсон байж болзошгүй" гэсэн юм.

Мөн эмнэлэг дээр Хүннү эйр ХХК-ийн Нислэгийн аюулгүй байдал хариуцсан захирал н.Батпүрэв ирсэн бөгөөд тэрбээр "н.Мэргэншагай онгоцны далавчнаас унасан гэсэн мэдээллийг хамт ажиллаж байсан ажилтан өгч байна. Бид хөдөлмөрийн аюулгүй байдлын заавар зааварчилгааг хуулийн хүрээнд өгч ажилладаг. Осол гарсан даруйд ажилтныхаа эрүүл мэндэд анхаараад цагдаад дуудлага өгч амжаагүй байна. Бид зугтчихгүй болохоор цагдаад мэдээлэл өгөхөд оройтохгүй. Ажилтныхаа эрүүл мэндийг сайжруулах нь нэн чухал байна" гэсэн тайлбарыг өгсөн юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн УАШТ Дорнодоос эхэллээ 10 цагийн өмнө
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт шалгагдаж байсан иргэнийг Туркээс албадан авчирлаа 10 цагийн өмнө
“Чөлөөлье” аяны хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулж байна 10 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 1.1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг эмнэлэгт хүлээлгэн өглөө 11 цагийн өмнө
Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 13 цагийн өмнө
Увс, Ховд, Баян-Өлгийд цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлана 14 цагийн өмнө
ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 авто бензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 14 цагийн өмнө
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы багийнхан Дорнод аймагт энэ 7 хоногт ажиллана 16 цагийн өмнө
Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов 16 цагийн өмнө
Уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно 17 цагийн өмнө
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа Өчигдөр
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1026 хэрэг шалгагдаж байна Өчигдөр
СОР17-гийн үеэр зорчигч тээврийн тусгай зохицуулалт хийнэ Өчигдөр
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэллээ Өчигдөр
Өнөөдөр нутгийн өмнөд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиадаас хос хүрэл медаль авчээ 2026/08/09
Сэлэнгэ аймгийн 70 МВт-ын ДЦС анхны галаа асаав 2026/08/09
Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж байна 2026/08/09
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ 2026/08/09