Төвийн болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

O.Аззаяа
1 цагийн өмнө

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд: 17-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо,дуу цахилгаантай аадар бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2026 оны 08-р сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр +15…+20 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +19…+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд болон зүүн хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. +21...+23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. +21...+23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. +19...+21 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: +15 градус дулаан, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аюулт үзэгдэл, ослын 59 дуудлагаар 21 иргэний амь насыг авран хамгаалжээ 59 минутын өмнө
Төвийн болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 1 хоног үлдлээ 23 цагийн өмнө
COP17-д оролцохоор Рамсарын конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга ирлээ 23 цагийн өмнө
16, 17-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, бага зэрэг сэрүүснэ 23 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Хүүхдийн эсрэг аливаа хүчирхийлэлтэй бид хэзээ ч эвлэрч болохгүй Өчигдөр
ЦАГ АГААР: 16-19-нд нутгийн зарим газраар аадар бороо орно Өчигдөр
Улсын төсвийн орлого, тусламжийн хэмжээ 3.3 их наяд төгрөгөөр нэмэгджээ Өчигдөр
Өнөөдөр сондгой дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно Өчигдөр
ТӨВ АЙМАГ: Улсын төсвийн 5.4 тэрбумын хөрөнгө оруулалтаар шинэ сургууль ашиглалтад орлоо 2026/08/14
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-тай хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2026/08/14
Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ 2026/08/14
Маргаашаас автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна 2026/08/14
Нэгдүгээр ангийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ 2026/08/14
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/08/14
ЦАГ АГААР: Нийслэлд бороо орно 2026/08/14
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн туршилтын галт тэргийг есдүгээр сард эхлүүлнэ 2026/08/14
Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо 2026/08/13
Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно гэв 2026/08/13
ТӨВ АЙМАГ: Цагаан жагсаалтад орох хүсэлтийг цахимаар илгээнэ 2026/08/13