COP17-д оролцохоор Рамсарын конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга ирлээ

Б. Пагамдулам
2026/08/16

COP17-д оролцохоор Рамсарын конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга ирлээ

Рамсарын конвенц буюу Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай Конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга доктор Мусонда Мумба Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц Талуудын бага хурал (COP17)-д оролцохоор ирлээ.

Түүнийг БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр хүлээн авч уулзав.

Монгол Улс 1998 оны 4 дүгээр сарын 8-нд Намгархаг газрын тухай конвенцын гэрээ байгуулсан. Одоогоор 1,439,530 га талбайг хамарсан Олон улсын ач холбогдолтой Рамсарын намгархаг 11 газартай. Эдгээр газар нь Монголын олон янзын намгархаг газрын экосистемийг төлөөлж, биологийн олон янз байдал, усны нөөц, тэдгээрээс хамааралтай иргэдийн амьжиргааг хамгаалахад хувь нэмэр оруулдгийг БОУАӨЯ мэдээллээ.

Монгол Улс Рамсарын конвенцын хамтын ажиллагаандаа ач холбогдол өгдөг тул ус, намгархаг газрыг хамгаалах, гангийн тэсвэрлэх чадвар, нүүдлийн шувууд, бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр түншлэлээ цаашид бэхжүүлэх талаар ярилцах боломж олдож буйд талархалтай байгааг ТНБД Ш.Батбаяр илэрхийллээ. Мөн COP17-гийн үеэр уулзаж байгаа нь цөлжилт, газрын доройтол, ган, усны хомсдол улам бүр харилцан уялдаатай болж байгаа өнөө үед ус, намгархаг газрын асуудлыг дэлхийн хуурай бүс нутгийн тогтвортой хөгжлийн бодлогын салшгүй хэсэг болгон авч үзэхэд ач холбогдолтойг онцлов.

Манай орны газар нутгийн дийлэнх нь хуурай, хагас хуурай экосистемээс бүрддэг учраас нуур, голын татам, булаг шанд, хүлэрт намаг зэрэг ус, намгархаг газрын экосистем онцгой ач холбогдолтой билээ. Монгол Улсад сүүлийн жилүүдэд ган, хуурайшилт, температурын өсөлт, цөлжилт, газрын доройтол нэмэгдэж байгаа нь ус, намгархаг экосистемийн эмзэг байдлыг улам ихэсгэж байна. Тиймээс намгархаг газрын хамгааллыг зөвхөн тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогоор хязгаарлах бус, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, газрын доройтлыг багасгах, усны нөөцийг хамгаалах үндэсний бодлоготой нягт уялдуулах шаардлагатай тухай харилцан санал солилцжээ. 

Мусондо Мумба ирснийхээ дараа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зочлон, усны салбарын судлаач, төрийн албан хаагч, байгаль орчны хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг идэвхтэн иргэд, сурагч, оюутнуудтай уулзсан юм.

Байгаль орчин, экосистемийн хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн чиглэлээр 25 жил ажилласан олон улсын туршлагатай мэргэжилтэн Мусонда Мумба НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрт 12 жил ажиллаж, Terrestrial Ecosystems Programme-ийг удирдаж байв. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт экосистемийг сэргээх, тогтвортой хөгжлийн ахлах зөвлөх, Rome Centre for Sustainable Development-ийн захирлаар ажиллаж байжээ. Тэрээр 2021 онд Африкийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйн нэгээр нэрлэгдсэн, байгаль орчин, тогтвортой хөгжил, ус намгархаг газрын хамгааллын чиглэлээр олон улсын түвшинд идэвхтэй ажиллаж байгаа манлайлагч юм.


1
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр