Өнөөдөр сондгой дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно

Б. Пагамдулам
2026/08/15

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал /COP17/-тай холбогдуулан нийслэлд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хэрэгжүүлж байна.

Уг зохицуулалт наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал 07:00-21:00 цагийн хооронд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд, бүс харгалзахгүй үйлчилнэ.

Сондгой дугаартай автомашин дараах өдрүүдэд хөдөлгөөнд оролцоно

Наймдугаар сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцоно.

Тэгш дугаартай автомашин дараах өдрүүдэд хөдөлгөөнд оролцоно

Наймдугаар сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашин хөдөлгөөнд оролцоно.

Зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгсэл

Тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтад дараах тээврийн хэрэгслүүд хамаарахгүй. Үүнд:

  • Цахилгаан тэжээлтэй, ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл;
  • Зөвшөөрөл, шаардлагатай тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл;
  • Оршуулгын үйл ажиллагаанд ашиглаж буй тээврийн хэрэгсэл;
  • Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар, үйлчилгээний тээврийн хэрэгсэл;
  • Дипломат байгууллага болон гадаадын зочин, төлөөлөгчдөд үйлчлэх тээврийн хэрэгсэл;
  • Нийтийн тээврийн хэрэгсэл;
  • Стандартын шаардлага хангасан такси;
  • Сургууль, цэцэрлэг болон байгууллагын ажилчдын тээвэр;
  • Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл.

Иймд жолооч нар тухайн өдрийн автомашины улсын дугаарын зохицуулалтыг урьдчилан шалгаж, замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.


15
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр