Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно гэв

Б. Пагамдулам
2026/08/13

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас өнөөдөр /2026.08.13/ шатахууны нийлүүлэлт, түгээлтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

ОХУ-аас өчигдөр Улаанбаатар хотод нийт 46 вагон буюу 2700 гаруй тонн АИ-92 автобензин иржээ. Үүнээс эхний 23 вагоныг буулгаж, нийслэлийн 75 ШТС-д 756 тонн, орон нутгийн 49 ШТС-д 441 тонн шатахуун хүргүүлсэн байна.

Одоогоор ОХУ-аас Монгол Улс руу 152 вагон буюу 9120 тонн АИ-92 автобензин тээвэрлэгдэж байгаа аж.

АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв өнгөрсөн хоёр хоногт түгээлт бага байсан ч ирэх даваа гарагаас улсын хэмжээнд шатахууны түгээлтийг хэвийн болгоно гэдгийг онцоллоо.

Тэрбээр “Өнөөдөр, маргаашийн дотор орон нутгийн түгээлтийг нэмэгдүүлнэ. Мөн энэ ням гарагт нийслэлийн шатахууны хэрэгцээг хангах хэмжээний түгээлт хийнэ. Ирэх долоо хоногоос улсын хэмжээнд түлш, шатахууны түгээлтийг хэвийн болгохоор аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байна” гэв.

Мөн Улаанбаатар төмөр зам түлш, шатахууны тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байгаа бол БНХАУ-аас ачигдсан 2000 тонн онгоцны түлш маргааш Замын-Үүд өртөөнд ирж, түгээлтэд бэлэн болох юм байна.

Түүнчлэн шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд татварын өртэй байсан ч дансыг нь хаахгүй байх зохицуулалтыг Татварын ерөнхий газраас хийжээ.

Харин шатахуун түгээх станцуудын үүссэн дараалалтай холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас зохицуулалт хийж, автомашины оочир замын хөдөлгөөнд саад учруулахгүй байх арга хэмжээ авч байгаа аж.


0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр