Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-тай хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Б. Пагамдулам
2026/08/14

Даян дэлхийн малчдын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлого болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Монгол Улс 1973 онд НҮБ-ын ХХААБ-д гишүүнээр элссэнээс хойш хүнс, хөдөө аж ахуйн салбарт урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлж ирснийг сайд Ц.Идэрбат онцлов.

Тэрбээр хүнсний баталгаат байдлыг хангах, хөдөө аж ахуйн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүхий эдийг дотооддоо боловсруулах, нэмүү өртөг шингээх болон экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газар анхаарч байгааг танилцууллаа.

Мөн “Нутагтаа эзэн 100:1000” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, малчид, тариаланчид, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилт тавьж байгааг мэдээлэв.

НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсин Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд үр дүнтэй байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын хөдөө аж ахуйн урт, дунд, богино хугацааны төлөвлөгөө боловсруулахад хамтран ажиллах, мал аж ахуйн чадавхжуулах сургалтын төв байгуулах боломжтойг хэллээ.

Түүнчлэн Киргизстан, Тажикистан зэрэг оронд дрон ашиглан мал тоолох, төрөл, нас, хүйсээр нь бүртгэх технологи нэвтрүүлсэн туршлагаа Монголд хэрэгжүүлэх боломжтойг танилцуулжээ. Мөн дрон ашиглан бэлчээрийн ашиглалтыг хянах, ургамлын үр цацах замаар бэлчээрийн доройтлыг бууруулах технологийг нэвтрүүлэх боломжтойг онцолсон байна.

Сайд Ц.Идэрбат “Нэг сум–Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа дурдаад, энэ чиглэлээр НҮБ-ын ХХААБ-тай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Мөн 2026 онд Монгол Улсын баруун бүсэд шүлхийн SAT-1 хэвшил анх удаа бүртгэгдсэнтэй холбоотойгоор малын эрүүл мэндийн тогтолцоонд шинэ сорилт тулгарсныг хэлж, өвчний тандалт, эрт сэрэмжлүүлэг, био аюулгүй байдал, лабораторийн чадавх, вакцины хангамж болон малын бүртгэл, гарал үүслийн мөшгөх тогтолцоог сайжруулахад олон улсын техникийн дэмжлэг шаардлагатайг онцоллоо.

Талууд малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, бэлчээрийн менежмент, хөдөө аж ахуйн технологи болон малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэхээр санал нэгдэв.


0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр