Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо

Б. Пагамдулам
2026/08/13

“Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хуралдаанаар компанийн гүйцэтгэх захирлыг өөрчилж, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байсан С.Даваасүрэнг томиллоо.

С.Даваасүрэн нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байсан туршлагатай.

Харин гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөн Ц.Эрдэнэбаярын ажилласан хугацаанд мидлинг суурьтай шахмал түлшнээс хагас коксон түлшид шилжих гурав дахь үеийн шинэчлэлийг хэрэгжүүлсэн байна.

Энэ хүрээнд хагас коксон түлшний суурь судалгааг эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтран хийлгэж, хатуу түлшний стандартыг шинэчлэн батлуулан хэрэглээнд нэвтрүүлжээ. Мөн нийслэлийн 170 мянга гаруй өрхийг хагас коксон түлшээр хангах зорилгоор БНХАУ-аас 367 мянган тонн түлш импортолж, улсын болон хувийн хэвшлийн төмөр замын байгууллагуудтай хамтран өвлийн ачааллыг давсан байна.

Түүнчлэн түлш борлуулах цэгийн тоог 650-аас 450 болгон бууруулж, байршлыг оновчилсон бөгөөд түлшний нөөц, тээвэрлэлт, түгээлт, борлуулалтыг цахимжуулж “Хотула” аппликэйшнийг нэвтрүүлжээ. Гэр хорооллын өрхүүдийг хийн түлшид шилжүүлэх ажлыг мөн эхлүүлсэн байна.

ТУЗ-ийн мэдээлснээр 2025–2026 оны өвөл агаар бохирдуулагч бодисын агууламж буурч, нийслэлийн агаарын бохирдол 23 хувиар буурсан үзүүлэлтийг АББҮХ-ны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл болон олон улсын хөндлөнгийн байгууллагууд баталгаажуулсан байна.

Мөн Ц.Эрдэнэбаяр ажиллах хугацаандаа компанийн бүтэц, орон тоог цомхотгох, урсгал зардлыг бууруулах зэрэг менежментийн өөрчлөлтийг богино хугацаанд хэрэгжүүлж, үр бүтээлтэй ажилласныг Төлөөлөн удирдах зөвлөлөөс дүгнэжээ.


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр