Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн туршилтын галт тэргийг есдүгээр сард эхлүүлнэ

Б. Пагамдулам
2026/08/14

Ерөнхий сайд Н.Учрал Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замыг товлосон хугацаанд ашиглалтад оруулж, туршилтын галт тэрэгний хөдөлгөөнийг есдүгээр сард эхлүүлэхийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун үүрэг болгов.

Тэрбээр Хөшигийн хөндийгөөс Эмээлт өртөө хүртэлх холболтын хэсгийн цэг дээр ажиллах үеэрээ төмөр замын зурвастай давхцаж буй иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил газрыг чөлөөлөх, шуурхай нүүлгэн шилжүүлэхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва, Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагад даалгажээ. Мөн шинэ төмөр замын автомат блоклол, дохиолол холбоо, эрчим хүчний найдвартай системийг иж бүрэн суурилуулахыг онцгойлон үүрэг болголоо.

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн удирдлага, төслийн инженерүүд холболтын цэг дээр хийж буй дохиолол холбооны системийн суурилуулалт, технологийн шийдлийг танилцуулж, шинэ төмөр замын дохиолол холбооны системийг есдүгээр сард бүрэн зүгшрүүлэхээ танилцуулжээ.

Монголын үндэсний компани, монгол инженер, төмөр замчдын хүчээр барьж буй 127.1 км төмөр замыг ашиглалтад оруулснаар тээвэр, логистикийн тогтолцоонд шинэ хуудас нээж, нийслэлийн ачаа тээврийн урсгалыг хотын төвөөс гаргах, аюулгүй байдлыг хангах, Хөшигийн хөндийг тээвэр, логистикийн шинэ зангилаа болгон хөгжүүлэх боломжтой.

Одоогоор төмөр замын төслийн эхний 87.2 км-ийн бүтээн байгуулалтыг дуусгаж, ашиглалтад бэлтгэх сүүлийн шатны ажлаа хийж байна. Тодруулбал, Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлд далан, гүүр, ус зайлуулах байгууламж, төмөр замын дээд бүтцийн ажил өрнөж байгааг ЗТЯ мэдээлэв. 

”Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөө нь нийслэлийн авто замын түгжрэл, ачааллыг багасгах, аюултай ачаа тээвэрлэлтийг хотын төвөөс гаргах стратегийн ач холбогдолтой "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн 127.1 км шинэ төмөр замын төслийн эхлэх цэг юм. 


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр