Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ

Б. Пагамдулам
2026/08/14

Монгол Улс энэ оны эхний 7 сард 153 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ.

Үүнээс экспорт 12.2 тэрбум ам.доллар, импорт 7.2 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 5.0 тэрбум ам.долларын ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 36 хувь буюу 5.1 тэрбум, экспорт 57.5 хувь буюу 4.5 тэрбум, импорт 10.4 хувь буюу 675.5 сая, тэнцэл 4 дахин буюу 3.8 тэрбум ам.доллароор нэмэгдэв. Үүнд зэсийн хүдэр 2.6, нүүрс 1.7 тэрбум, самнасан ноолуур 71.2, гянтболдын хүдэр, баяжмал 42, хар тугалганы хүдэр, баяжмал 37.6 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин тунгаасан зэс ба хайлш 37.9, молибдений хүдэр 12, адууны мах 7.3, боловсруулаагүй газрын тос 1.5 сая ам.доллароор багассан байна.

Импорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 675.5 сая ам.доллароор нэмэгдэхэд дизелийн түлш 343.7, авто бензин 58.2, шинэ дугуй 41.4, хар төмөр бүтэц, эд анги 33.5 сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ. Харин суудлын авто машин 155, ачааны автомашин 57, ухаалаг гар утас 19.6 сая ам.доллароор буурсан байна.

Экспорт энэ оны долоодугаар сард өмнөх сарынхаас 5.8 хувь буюу 111.3 сая, импорт 15.4 хувь буюу 190.7 сая ам.доллароор багаслаа. Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл гоёлын зүйлс, нэхмэл эдлэл нийт экспортын 97.6 хувийг бүрдүүлсэн бол импортын 70.7 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан болон тээврийн хэрэгсэл, төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн эзэлж байна. Дээрх хугацаанд хилийн дундаж үнэ алтны тухайд өнгөрсөн оны мөн үеийнхээс унц тутамд 1505, зэсийн хүдрийн үнэ тонн тутамд 1283.2, нүүрснийх 0.7 ам.доллароор өссөн бол төмрийн хүдрийнх тонн тутамд 0.7 ам.доллароор багасжээ.

Энэ оны эхний  7 сард БНХАУ 40.2, ОХУ 27.7, Япон Улс 9.2, БНСУ 3.9, АНУ 3.2, ХБНГУ 2.2 хувийг эзэлж, нийт импортын 86.4 хувийг бүрдүүлжээ. Тухайлбал, ОХУ-аас авсан барааны 74.7 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Японоос импортолсон барааны 76.5 хувийг суудлын авто машин, БНХАУ-аас авсан барааны 5.8 хувийг ачааны авто машин эзэлж байв. Авто бензиний импорт дээрх хугацаанд 550.5 мянган тн болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.8, дизель түлшний импорт 1.1 сая тн болж, 10 хувиар нэмэгджээ. 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр