ТӨВ АЙМАГ: Цагаан жагсаалтад орох хүсэлтийг цахимаар илгээнэ

Б. Пагамдулам
2026/08/13

Авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тарифыг наймдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор тодорхой бүс нутгийн тээврийн хэрэгслийг зам ашигласны төлбөрөөс чөлөөлөх “цагаан жагсаалт”-д бүртгүүлэх хүсэлтийг цахимаар авч байна.

“Цагаан жагсаалт” нь нийслэлийн төвөөс алслагдсан дүүрэг, хороод болон Улаанбаатар хотын эргэн тойрны 50 км-ийн радиуст байрлах аймаг, сумдын тээврийн хэрэгсэлд хамаарах юм.

Тухайлбал, Төв аймгийн Зуунмод сумаас Улаанбаатар хот руу ажилдаа ирж, очдог иргэд энэхүү зохицуулалтад хамрагдах боломжтой.

Ингэхдээ E-Mongolia системд нэвтэрч, “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх” үйлчилгээг сонгон хүсэлтээ цахимаар илгээх боломжтой. Хавсаргах материал нь PDF өргөтгөлтэй байх бөгөөд хүсэлтийг ажлын 5 хоногт шийдвэрлэж, хариу хүргүүлэхээр байна.

Харин шинэчилсэн тарифаар суудлын автомашины зам ашигласны төлбөрийг 1000 төгрөгөөс 5000 төгрөг, ачааны автомашины төлбөрийг 10 мянган төгрөгөөс 20 мянган төгрөг болгон нэмэгдүүлжээ.

Ингэснээр тээврийн хэрэгслийн ангиллаас хамааран зам ашигласны төлбөр 2-5 дахин нэмэгдсэн байна.



4
angry
0
care
2
haha
1
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр