Бангкок хотын ИТХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа


Тайландын Хаант Улсын Бангкок хотын ИТХ-ын төлөөлөгчид Улаанбаатар хотод ажлын айлчлал хийж байна. Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Бангкок хотын ИТХ-ын төлөөлөгч Жирасек Ваттанамонгкон тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс Тайландын Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа. Хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд орон нутаг хоорондын харилцаа чухал үүрэгтэй болохыг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан онцоллоо. Тиймээс Нийслэлийн ИТХ болон Бангкок хотын ИТХ хоорондын харилцаа, хамтын ажиллагааны уламжлалыг хадгалж, өргөжүүлэх ач холбогдолтой айлчлалыг Улаанбаатарт хийж байгаад баяртай байгааг илэрхийлсэн юм. Цаашид хоёр улс аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, Тайландын сайн туршлагаас нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах, Монголд зочлох жилийн хүрээнд Тайландын олон иргэн манай оронд зочлохыг урив. Мөн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын өдрүүдийг Бангкок хотноо зохион байгуулахаар нийслэлийн удирдлагууд төлөвлөж байгааг дурдлаа.  

Бангкок хотын ИТХ-ын төлөөлөгч Жирасек Ваттанамонгкон “Улаанбаатар, Бангкок хотын ИТХ хоорондын харилцаа 25 жилийн түүхтэй. Бид өв соёл, шинжлэх ухаан, техник технологи, менежментийн чиглэлээр хамтын ажиллагаатай. Тайланд хүмүүс Алтайн нуруугаас нүүсэн гэж өөрсдийгөө үздэг. Тиймээс угсаа гарал нэгтэй хүмүүс ч гэж хэлж болно. Хоёр хот нь харилцан ашигтай сайн шийдэл, бүхий л давуу талаараа хамтран ажиллах бүрэн боломжтой” гэдгийг онцоллоо.

Улаанбаатарт хийж буй Тайландын ИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв, Ус сувгийн удирдах газартай танилцана. Мөн нийслэлийн боловсролын салбарын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай сэдэвт хоёр талын уулзалтыг хийхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих юм.  Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Эрдэнэсүх, ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга, төлөөлөгч Г.Гангамөрөн, Д.Энхтуяа, Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Батбямба нар байлцлаа. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Сүүлд нэмэгдсэн

  • Бангкок Хотын ИТХ-Ын Төлөөлөгчдийг Хүлээн Авч Уулзлаа2024/05/22 12:03
  • МЭНДЧИЛГЭЭ 2024/05/17 09:54
  • Нийслэлийн ИТХ, Пусан Хотын ИТХ Хооронд Найрамдалт, Хамтын Ажиллагааны Санамж Бичгийг Байгууллаа2024/05/08 10:55
  • Нутгийн Удирдлагын Төлөөллийн Байгууллагын Хороодын Хамтарсан Хурал Боллоо2024/05/06 15:27
  • Нийслэлийн ИТХ-Ын Төлөөлөгчийн 45 Мандатад Сонгуулийн 12 Тойрог Байгуулна2024/04/30 09:07
  • Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк ТЭЗҮ-Г Баталлаа2024/04/29 18:32
  • Нийслэл Гадаад Болон Дотоод Үнэт Цаас Гаргахыг НИТХ Дэмжлээ2024/04/29 17:25
  • Австрийн Вена Мужийн ИТХ-Ын Дарга Эрнст Воллерыг Хүлээн Авч Уулзлаа2024/04/29 10:42
  • “НИЙСЛЭЛ, БАРУУН БҮСИЙН ИТХ”-ЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО2024/04/26 09:40



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Иргэд: Ажил, амьдралаа машинаар залгуулдаг бид шатахууны хэрэглээгээ бууруулах боломжгүй 2 цагийн өмнө
Хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарал эмчлэх дэвшилтэт төхөөрөмжийг Монголд анх удаа нэвтрүүллээ 2 цагийн өмнө
Хэнтий: Аймгийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа 3 цагийн өмнө
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа 7 цагийн өмнө
ХОМ: Г.Дамдиннямын 1.1 тэрбум төгрөгийн орлого 281 сая болж буурчээ. Тэрээр 1.8 тэрбум төгрөгийн авлагатай, зээлгүй 9 цагийн өмнө
ХОМ: М.Нарантуяа-Нара гишүүний орлого гурав дахин буурч 79 сая төгрөг болжээ 9 цагийн өмнө
931.7 тэрбум төгрөгийн урамшууллыг 1.6 сая иргэн, аж ахуйн нэгжид олголоо 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ 9 цагийн өмнө
Гачуурт, Хуандайн амны цахилгаан хангамжийг сайжрууллаа Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид иргэдийг нийтийн биеийн тамирт уриаллаа Өчигдөр
“Талх Чихэр” ХК-ийн “Мишээл” хөх тариан талх “Ард Түмний хүнс”-ээр шалгарлаа Өчигдөр
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ Өчигдөр
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Өчигдөр
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьжээ Өчигдөр
"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо Өчигдөр
Мөнгөн завьяагийн нүхэн гарцын ханыг өөрчилөхөөр болжээ Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 2026/09/27
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 2026/09/27
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 2026/09/27