Нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой СЕХ-ноос мэдэгдэл гаргалаа


Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нь 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулна.

Нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж байгаа энэ хугацаанд нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүдээс мөнгө хөрөнгө шаардах, авах, нэр дэвшихэд намд өгөх мөнгөний ханш тогтоох зэрэг иргэний сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос дараах мэдэгдлийг гаргаж байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт зааснаар нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглоно. Мөн Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6-д зааснаар нам сонгуульд нэр дэвших эрх олгохдоо намын гишүүн, дэмжигчээсээ барьцаа, дэнчин болон бусад аливаа хэлбэрээр мөнгө болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ өгөхийг шаардах, авахыг тус тус хориглосон болно.

Үндсэн хуульт ардчиллын баталгаа болсон чөлөөт, ардчилсан сонгуулийн үр дүнд сонгогддог нийтийн албан тушаалтан болох Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшиж, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний сонгох, сонгогдох эрхээ эдлэхэд нь дээр дурдсан хууль бус үйлдэл гаргах, гаргахыг завдах  нь Эрүүгийн хуульд заасан төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэг болно.

Иймд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслүүд нэр дэвшүүлэх ажиллагаагаа хуулийн дагуу зохион байгуулах шаардлагатай болохыг мэдэгдье.

Иргэний сонгох, сонгогдох эрхийг илтэд зөрчсөн дээр дурдсан хууль бус үйлдэл гаргасан, гаргахыг завдсан тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдээлэл гаргахыг иргэд, сонгогчдод уриалж байна.

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2407:6400:c100:32f:502e:bcca:b820:94c5
2024/05/17
0
0
ali zuuriin hamtsuindaa tohirood ugdguu uguud , avdgaa avaad ungursun biz .
Хариулах
Шинэ мэдээ
Иргэд: Ажил, амьдралаа машинаар залгуулдаг бид шатахууны хэрэглээгээ бууруулах боломжгүй 3 цагийн өмнө
Хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарал эмчлэх дэвшилтэт төхөөрөмжийг Монголд анх удаа нэвтрүүллээ 3 цагийн өмнө
Хэнтий: Аймгийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа 4 цагийн өмнө
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа 8 цагийн өмнө
ХОМ: Г.Дамдиннямын 1.1 тэрбум төгрөгийн орлого 281 сая болж буурчээ. Тэрээр 1.8 тэрбум төгрөгийн авлагатай, зээлгүй 10 цагийн өмнө
ХОМ: М.Нарантуяа-Нара гишүүний орлого гурав дахин буурч 79 сая төгрөг болжээ 10 цагийн өмнө
931.7 тэрбум төгрөгийн урамшууллыг 1.6 сая иргэн, аж ахуйн нэгжид олголоо 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ 10 цагийн өмнө
Гачуурт, Хуандайн амны цахилгаан хангамжийг сайжрууллаа Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид иргэдийг нийтийн биеийн тамирт уриаллаа Өчигдөр
“Талх Чихэр” ХК-ийн “Мишээл” хөх тариан талх “Ард Түмний хүнс”-ээр шалгарлаа Өчигдөр
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ Өчигдөр
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Өчигдөр
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьжээ Өчигдөр
"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо Өчигдөр
Мөнгөн завьяагийн нүхэн гарцын ханыг өөрчилөхөөр болжээ Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 2026/09/27
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 2026/09/27
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 2026/09/27