С.Одонтуяа: Монгол Улсад хэн ч эрүүдэн шүүлтэд өртөхгүй байх хуулийн төсөл санаачиллаа



  УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль болон Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг санаачлан боловсруулж УИХ-ын даргад өргөн барилаа.

  Сүүлийн жилүүдэд Зэвсэгт хүчний цэргийн анги нэгтгэлд дүрмийн бусаар харьцах, нэгэндээ эрүү шүүлт тулгах, ялгаварлан гадуурхах, бие махбодид хэрцгийгээр халдах, бүр амь нас хохирох явдал ил, далд аливаа хэлбэрээр гарсаар байгаа нөхцөл байдлыг таслан зогсоох, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, тогтмол хяналт шинжилгээ хийх чиг үүргийг ХЭҮК-ийн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний бүрэн эрхэд шинээр тусган нэмэлт өөрчлөлт оруулж  байна.

   Иргэд өөрийн хүслээр явж чадахгүй, эрхээ хязгаарлуулсан газар мөн цагдаагийн байгууллага болон прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зэрэг байцаан шийтгэх ажиллагааны бүхий л шатанд эрүүдэн шүүхээс ангид байх эрхтэй.

  Ялангуяа шүүхэд хуяглан хүргэх,  урьдчилан хорих, хорих анги, хэргийг мөрдөн байцаах, шүүхийн хэрэг хянан хэлэлцэх хугацаа зэрэгт гэрч, сэжигтэн, яллагдагчтай хүнлэг бусаар харьцах, нэр хүндийг нь доромжлох, шаналган зовоох, айлган сүрдүүлэх, эрүүл мэндийн хохирол учруулах зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлийн тоо ихсэж, иргэдийн гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх байдал удааширч байгаа байдлыг таслан зогсоох, гэмт хэргийн зүйлчлэлийг тодорхой болгох, нэг мөр ойлгох зорилгоор Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлд нэмэлт өөрчлөлтийг оруулж байна.
  Монгол улс дах эрүүдэн шүүхтэй холбоотой нэгдэн орсон Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн дагуу  НҮБ-ийн ЭШЭХороо, дэд хорооны зөвлөмжүүд болон ХЭҮК-ийн жил бүрийн илтгэлүүдийг үндэслэл болгон УИХ-аас 2022 онд 49 дүгээр, 2023 онд 35 , 144 дүгээр тогтоолуудыг батлан гаргаж Эрүүдэн шүүхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, зарим холбогдох хуулийн зүйл заалтыг нарийвчлан тодорхойлох, нэгдэн орсон конвенцийн зарчим, удирдамжинд нийцүүлэхээр Засгийн газар болон холбогдох байнгын хороонд даалгасныг мөн хэрэгжүүлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулав.

  ХЭҮК тухай хуулинд эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны үндсэн суурь нь хараат бусаар бие даан үйл ажиллагаа явуулахаар зохицуулсан боловч ЭШЭ Конвенцоор хүлээсэн үүрэг, зарчимын хүрээнд хараат бус, бие даасан байдал, эрх зүйн зохицуулалт нь хангагдахгүй байгаа тул ХЭҮК -ийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр олон улсын хүний эрхийн байгууллагуудын зөвлөмж, УИХ-ийн тогтоолуудад дурьдсан шаардлагад нийцүүлэн ХАРААТ БУС, БИЕ ДААСАН БАЙДЛЫГ ХАНГАСАН нэмэлт өөрчлөлтийг орууллаа.  

ЭНЭХҮҮ ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДСАНААР МОНГОЛ УЛСАД ХЭН Ч ЭРҮҮДЭН ШҮҮЛТЭД ӨРТӨХГҮЙ БАЙХ, ХАМГААЛУУЛАХ ЗОХИЦУУЛАЛТТАЙ БОЛНО ГЭЖ ХУУЛЬ САНААЧЛАГЧ ОНЦОЛЛОО.

 


0
angry
0
care
3
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
71.36.120.102
2024/05/17
0
0
elbegdorj hurts nart l saihan huuli bolj dee. anhnaasaa bodlogoor usa tei geree baiguulaagui uim bishuu orgoj zailahad asuudalgui geef
Хариулах
202.126.89.190
2024/05/17
0
0
ХУД-н шүүхээс 2023 оны 11-р сард бүрэлдэхүүнтэй шүүх хуралд орох шүүгчдийг томилдог журмаа үзүүлээч гэж нэхсэн юм аа би. Гэтэл тэд тамга тэмдэггүй, гарын үсэггүй албажаагүй бичиг үзүүлсэн. Би бараг бүх хүмүүсээс нь албан ёсны журмын нь нэхэж тэсэлгүй уурлан загнасан. Харин Шүүхийн тамгын газрын ажилтан Дарханцэцэг нь намайг уурлан хашгирлаа гээд цагдаа дууд гэсэн. Уг нь Дарханцэцэг надад тамгатай, гарын үсэгтэй албан ёсны журмаа үзүүлчихэд л асуудал намжих байсан. Гэтэл тэр бас тэд нар тэгж зохицуулаагүй. Хэн нь ч ингэж хандахыг хичээгээгүй. Харин ХУД-н цагдаагийн хэлтэст намайг дагуулаад очихдоо Дарханцэцэг (өөр нэг эмэгтэй хамт очсон, цагдаагаас намайг утсаар дуудахдаа 2 дахь эмэгтэйг нэрийг хэлдэггүй. Энэ нь хуйвалдаан гэж таамаглахад хүргэдэг) тамгатай, гарын үсэгтэй журмаа барьж очсон. Түүнийг хараад миний уур улам хүрч би нэг үг хэлэхэд Дарханцэцэг миний нүүр рүү цаасаараа ороолгосон. Харин би өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөхгүй. Хуулийхан, шүүхийнхэн ингэж дээрэнгүй хандаж байгаагийн цаана нобелын шагналд шунасан хүмүүсийн хуйвалдаан байгаа. Ичгүүр сонжуургүй Монголын эрдэмтдийн, Монголын төрийнхний явуулга. Ёстой новшийн хүмүүс. Сэтгэцийн эрүүл мэндийн талаарх мэдээ, мэдээлэл нь ингэж далдуураар хуйвалдаан, турхираанаар дээрэлхэх боломж болгон ашиглагдах болсон тод жишээ энэ юм. Монголын Лхагва, Намсрайнуудад жирийн судлаачийн бүтээл ингэж үнэ хүрэх юм гэж санаагүй шүү. Жудагтай байх хэрэгтэй
Хариулах
2405:5700:311:3bf6:f0c6:a304:67de:96f2
2024/05/17
0
0
Ter Huzuugui piz da Elvegdorjtoigoo zailaarai
Хариулах
Шинэ мэдээ
Иргэд: Ажил, амьдралаа машинаар залгуулдаг бид шатахууны хэрэглээгээ бууруулах боломжгүй 4 цагийн өмнө
Хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарал эмчлэх дэвшилтэт төхөөрөмжийг Монголд анх удаа нэвтрүүллээ 4 цагийн өмнө
Хэнтий: Аймгийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа 4 цагийн өмнө
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа 9 цагийн өмнө
ХОМ: Г.Дамдиннямын 1.1 тэрбум төгрөгийн орлого 281 сая болж буурчээ. Тэрээр 1.8 тэрбум төгрөгийн авлагатай, зээлгүй 11 цагийн өмнө
ХОМ: М.Нарантуяа-Нара гишүүний орлого гурав дахин буурч 79 сая төгрөг болжээ 11 цагийн өмнө
931.7 тэрбум төгрөгийн урамшууллыг 1.6 сая иргэн, аж ахуйн нэгжид олголоо 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ 11 цагийн өмнө
Гачуурт, Хуандайн амны цахилгаан хангамжийг сайжрууллаа Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид иргэдийг нийтийн биеийн тамирт уриаллаа Өчигдөр
“Талх Чихэр” ХК-ийн “Мишээл” хөх тариан талх “Ард Түмний хүнс”-ээр шалгарлаа Өчигдөр
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ Өчигдөр
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Өчигдөр
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьжээ Өчигдөр
"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо Өчигдөр
Мөнгөн завьяагийн нүхэн гарцын ханыг өөрчилөхөөр болжээ Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 2026/09/27
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 2026/09/27
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 2026/09/27