Д.Амарбаясгалан: Нийслэлчүүд энэ долоо хоногийн сүүлчээс эхлээд хямд үнэтэй орос гурил худалдан авах боломж бүрдэнэ


Сүүлийн хоёр жилд гурилын үнэ огцом өсөж, нэг килограмм нь 1100-2500 төгрөг буюу 78-100 хувиар нэмэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газраас үнийн өсөлтийг бууруулахаар импортын гурилын татварыг хугацаагүй тэглэх хуулийн төслийг санаачилж улмаар УИХ-аар баталсан билээ.

Тэгвэл уг хуулийн хэрэгжилт хэзээнээс иргэдийн амьдралд мэдрэгдэв вэ гэдэг асуултад ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Гурилын үнэ хямдарч байгаа. Өнөөдрийн байдлаар Увс аймагт 50 кг-ын дээд гурил 65 мянган төгрөг болсон байна. Нэгдүгээр гурил нэг кг нь 1180 төгрөгийн үнэтэй буюу 50 кг нь 59 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Баян-Өлгий, Ховд, Завхан аймагт гурилын үнийн энэ нөлөө мэдрэгдэж эхэлсэн.


Энэ долоо хоногт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор 2000 орчим тн гурил орж ирнэ. Тэгэхээр Улаанбаатар хотын хэрэглэгчид энэ долоо хоногийн сүүлчээс эхлээд хямд үнэтэй орос гурил хэрэглэх боломжтой буюу сонголттой болж байна. Мэдээж иргэд маань сонголтоор буюу дотоодын гурилаа эсвэл импортын гурил худалдан авах нь сонголтын асуудал. Гол нь зах зээлд сонголт бий болгож өгч, өрсөлдөөний зарчмаар асуудлыг шийдэх нь гэж үзэж байгаа юм.  Өнөөдөр Увс аймгийн Улаангом хотод нэг кг нь 1180 төгрөгийн үнэтэй зарагдаж буй нэгдүгээр гурил Төв аймгийн Эрдэнэсант суманд 3200-3700 төгрөгөөр зарагдаж байгаа.

Иргэдийн дунд явуулсан социологийн судалгаагаар үнийн өсөлт хамгийн том дарамт болж байна.. Орон нутгийн түвшинд үнийн өсөлт дотор гурилын өсөлт нэгдүгээрт, дараа нь эм, эмийн бүтээгдэхүүн, гуравдугаарт нефть шатахуун, дөрөвдүгээрт бусад бараа бүтээгдэхүүн гэж эрэмбэлэгдэж байна" гэлээ.


0
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2001:9b1:4122:4800:5f:1f0c:55aa:7e0f
2024/05/17
0
0
ULAAN OROSTOI NIILJ BGAAD HEDEN GURILIIN UILDVEREE USTGAJ AVAH YUM BIZ DEE ENE GULGUR NUHUR
Хариулах
Шинэ мэдээ
Иргэд: Ажил, амьдралаа машинаар залгуулдаг бид шатахууны хэрэглээгээ бууруулах боломжгүй 4 цагийн өмнө
Хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарал эмчлэх дэвшилтэт төхөөрөмжийг Монголд анх удаа нэвтрүүллээ 4 цагийн өмнө
Хэнтий: Аймгийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа 4 цагийн өмнө
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа 9 цагийн өмнө
ХОМ: Г.Дамдиннямын 1.1 тэрбум төгрөгийн орлого 281 сая болж буурчээ. Тэрээр 1.8 тэрбум төгрөгийн авлагатай, зээлгүй 11 цагийн өмнө
ХОМ: М.Нарантуяа-Нара гишүүний орлого гурав дахин буурч 79 сая төгрөг болжээ 11 цагийн өмнө
931.7 тэрбум төгрөгийн урамшууллыг 1.6 сая иргэн, аж ахуйн нэгжид олголоо 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ 11 цагийн өмнө
Гачуурт, Хуандайн амны цахилгаан хангамжийг сайжрууллаа Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид иргэдийг нийтийн биеийн тамирт уриаллаа Өчигдөр
“Талх Чихэр” ХК-ийн “Мишээл” хөх тариан талх “Ард Түмний хүнс”-ээр шалгарлаа Өчигдөр
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ Өчигдөр
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Өчигдөр
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьжээ Өчигдөр
"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо Өчигдөр
Мөнгөн завьяагийн нүхэн гарцын ханыг өөрчилөхөөр болжээ Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 2026/09/27
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 2026/09/27
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 2026/09/27