Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2600 орчим модны суулгац тарилаа


Жил бүрийн тав болон аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарлаж, энэ өдөр улс орон даяар мод тарих аян өрнүүлдэг уламжлалтай. Өдөрлөгийн хүрээнд 75 орчим байгууллага, 100 гаруй иргэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2600 орчим модны суулгац тарилаа. Түүнчлэн тус цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсанаас хойш уг арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил 15 дахь жилдээ хавар, намрын бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулж байна. 

Энэ талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул “Манай цэцэрлэгт хүрээлэнд өнөөдрийн байдлаар 31 төрөл, зүйлийн 170 мянга гаруй мод  96.5 хувьтай ургаж байна. Бид энэ жилийн хавар, намрын бүх нийтээр тарих өдөрлөгийн хүрээнд 12 төрөл зүйлийн 20 мянган модыг цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр тарихаар бэлтгэн ажиллаж байна. Манай хамт олон нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалах, нөхөн сэргээх, иргэдийн эрүүл, эко орчинд амарч зугаалах нөхцөлийг бүрдүүлэхээр мод тарих, ногоон байгууламж бүтээх, арчилж хамгаалах ажлыг жилийн дөрвөн улирлын турш мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж байна” хэмээсэн юм. 

Тэрбээр иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарихад эргээд арчлалт, хамгаалалт тал дээр санаа зовох зүйлгүй байдаг. Мөн мэргэжлийн хүмүүс заавар зөвлөгөө өгдөг тул энд ирж мод тарих дуртай гэдгийг мөн онцолж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн  санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэд, албан
байгууллагууд хамт олноороо мод ихээр тарих болсон. Тэр хэрээрээ арчлалт, хамгаалалт гэдэг зүйлд ихэд анхаардаг болсон байна. Мөн мод, бут үржүүлэг, арчлалт, хамгаалалт чиглэлийн бизнесүүд ихээр бойжиж буй. Энэ нь байгаль орчноо нөхөн сэргээх, ногоон орчин бүрдүүлэх эерэг нөлөөтэй. Нөгөөтээгүүр энэ чиглэлийн бизнесийг дэмжсэн сайшаалтай ажил болж байна” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Иргэд: Ажил, амьдралаа машинаар залгуулдаг бид шатахууны хэрэглээгээ бууруулах боломжгүй 5 цагийн өмнө
Хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарал эмчлэх дэвшилтэт төхөөрөмжийг Монголд анх удаа нэвтрүүллээ 6 цагийн өмнө
Хэнтий: Аймгийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа 6 цагийн өмнө
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа 10 цагийн өмнө
ХОМ: Г.Дамдиннямын 1.1 тэрбум төгрөгийн орлого 281 сая болж буурчээ. Тэрээр 1.8 тэрбум төгрөгийн авлагатай, зээлгүй 12 цагийн өмнө
ХОМ: М.Нарантуяа-Нара гишүүний орлого гурав дахин буурч 79 сая төгрөг болжээ 12 цагийн өмнө
931.7 тэрбум төгрөгийн урамшууллыг 1.6 сая иргэн, аж ахуйн нэгжид олголоо 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ 13 цагийн өмнө
Гачуурт, Хуандайн амны цахилгаан хангамжийг сайжрууллаа Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид иргэдийг нийтийн биеийн тамирт уриаллаа Өчигдөр
“Талх Чихэр” ХК-ийн “Мишээл” хөх тариан талх “Ард Түмний хүнс”-ээр шалгарлаа Өчигдөр
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ Өчигдөр
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Өчигдөр
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьжээ Өчигдөр
"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо Өчигдөр
Мөнгөн завьяагийн нүхэн гарцын ханыг өөрчилөхөөр болжээ Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 2026/09/27
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 2026/09/27
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 2026/09/27