Хуурамч бохь худалдаалсан иргэдийг 300 мянгаар торгож, орлого 5.7 сая төгрөгийг хураан авчээ


Wm. Wrigley JR Company-ийн эзэмшдэг “Orbit” барааны тэмдгийг бусад этгээд эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглаж байна гэх гомдлын дагуу Оюуны өмчийн газраас зөрчлийн хэрэг нээн шалгаж, “Orbit” барааны тэмдгийг ашигласан /бохь/ хуурамч бүтээгдэхүүн худалдан борлуулсан иргэн Б, Т нарыг тус бүр 300.000 төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого 5.700.000 төгрөгийг хурааж шийдвэрлэжээ.

“Барааны тэмдэг” гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг хэлэх ба бусдын эзэмшлийн барааны тэмдгийг бараа, сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн, барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан, хилээр нэвтрүүлсэн, үйлчилгээ үзүүлсэн, барааны тэмдгийг албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернэт, сурталчилгаанд зөвшөөрөлгүй ашигласан бол Эрүүгийн хууль, зөрчлийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэдэг болохыг анхааруулж байна.



0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.85
2024/05/12
0
0
дэлгүүрүүдэд байна лэ шүү дэ энэ бохь хураах ёстой биш үү
Хариулах
Шинэ мэдээ
Иргэд: Ажил, амьдралаа машинаар залгуулдаг бид шатахууны хэрэглээгээ бууруулах боломжгүй 5 цагийн өмнө
Хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарал эмчлэх дэвшилтэт төхөөрөмжийг Монголд анх удаа нэвтрүүллээ 6 цагийн өмнө
Хэнтий: Аймгийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа 6 цагийн өмнө
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа 10 цагийн өмнө
ХОМ: Г.Дамдиннямын 1.1 тэрбум төгрөгийн орлого 281 сая болж буурчээ. Тэрээр 1.8 тэрбум төгрөгийн авлагатай, зээлгүй 12 цагийн өмнө
ХОМ: М.Нарантуяа-Нара гишүүний орлого гурав дахин буурч 79 сая төгрөг болжээ 12 цагийн өмнө
931.7 тэрбум төгрөгийн урамшууллыг 1.6 сая иргэн, аж ахуйн нэгжид олголоо 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ 13 цагийн өмнө
Гачуурт, Хуандайн амны цахилгаан хангамжийг сайжрууллаа Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид иргэдийг нийтийн биеийн тамирт уриаллаа Өчигдөр
“Талх Чихэр” ХК-ийн “Мишээл” хөх тариан талх “Ард Түмний хүнс”-ээр шалгарлаа Өчигдөр
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ Өчигдөр
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Өчигдөр
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьжээ Өчигдөр
"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо Өчигдөр
Мөнгөн завьяагийн нүхэн гарцын ханыг өөрчилөхөөр болжээ Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 2026/09/27
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 2026/09/27
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 2026/09/27