"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд нээлттэй өдөрлөг, өртөөчилсөн аялал болно


Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай болсон. Мод тарих үндэсний өдрөөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалахыг иргэдэд уриалдаг уламжлалтай.
2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР тохиож байна.
Энэ өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах Дамбадаржаа дахь Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт хүрээлэнд 2024 оны 05 дугаар сарын 11, 12, 18, 19-ний өдрүүдэд нээлттэй өдөрлөг, өртөөчилсөн аялал зохион байгуулах гэж байна.
Өртөөчилсөн аялал найман чиглэлээр явагдах бөгөөд өртөө бүрээс ой модтой холбоотой сонирхолтой мэдээллийг авч болно. Тухалбал: Мэргэжлийн мод үржүүлэгчдийн тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа, Хүлэмжид тарьц, суулгац ургуулах практик сургалт, “Ойн үр” таних, түүх, бэлтгэх, боловсруулах, Мэргэжил сурталчлах, “Ойн үнэр” тайвшруулах хэсэг, сонирхолтой биологи – танин мэдэхүйн өртөө, хүүхдүүд гэр бүлтэйгээ хамтран зураг зурах орчин бүрдүүлэх,” Ой яг түүн шиг” сургалт зэрэг багтаж байна.
Мөн нийслэл хотод 05 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд найман байршилд мод тарих бөгөөд 300 гаруй байгууллага оролцоно.
Мөн модлог ургамлын тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг нийслэлд гурван байршилд /Тэнгэр плаза, Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг, Ялалтын талбай/ 21 аймаг, сумдад зохион байгуулж, тарьц, суулгацаар ханган, заавар, зөвлөмж өгөх юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Иргэд: Ажил, амьдралаа машинаар залгуулдаг бид шатахууны хэрэглээгээ бууруулах боломжгүй 5 цагийн өмнө
Хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарал эмчлэх дэвшилтэт төхөөрөмжийг Монголд анх удаа нэвтрүүллээ 6 цагийн өмнө
Хэнтий: Аймгийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа 6 цагийн өмнө
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа 10 цагийн өмнө
ХОМ: Г.Дамдиннямын 1.1 тэрбум төгрөгийн орлого 281 сая болж буурчээ. Тэрээр 1.8 тэрбум төгрөгийн авлагатай, зээлгүй 12 цагийн өмнө
ХОМ: М.Нарантуяа-Нара гишүүний орлого гурав дахин буурч 79 сая төгрөг болжээ 12 цагийн өмнө
931.7 тэрбум төгрөгийн урамшууллыг 1.6 сая иргэн, аж ахуйн нэгжид олголоо 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ 13 цагийн өмнө
Гачуурт, Хуандайн амны цахилгаан хангамжийг сайжрууллаа Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид иргэдийг нийтийн биеийн тамирт уриаллаа Өчигдөр
“Талх Чихэр” ХК-ийн “Мишээл” хөх тариан талх “Ард Түмний хүнс”-ээр шалгарлаа Өчигдөр
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ Өчигдөр
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Өчигдөр
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьжээ Өчигдөр
"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо Өчигдөр
Мөнгөн завьяагийн нүхэн гарцын ханыг өөрчилөхөөр болжээ Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 2026/09/27
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 2026/09/27
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 2026/09/27