“Баганат өргөө” цогцолбор хороололд 1500 хүүхдийн суудалтай сургуулийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ


Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд БЗД-ийн 38 дугаар хороонд баригдаж буй “Баганат өргөө” хороолол нь 52 блок, 4472 айлын цогцолбор төсөл бөгөөд 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Төсөл нийт 51.3 га талбайд хэрэгжих бөгөөд 30.3 га талбай нь барилгажих бол 16 га талбайд ногоон байгууламж, спорт талбайг 5 га талбайд төлөвлөжээ.  
Өнөөдрийн байдлаар тус цогцолбор хорооллын 2000 айлын орон сууц, 240 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орсон. Тэгвэл өнөөдөр тус цогцолбор хороололд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1500 хүүхдийн суудалтай сургуулийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. 


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:
-Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар гурван сургууль, гурван цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулсан байна. Мөн энэ онд 27 сургууль, 48 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн долоон цогцолборыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Уг сургуулийг бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын оролцоо өндөр байсныг дурдах хэрэгтэй. Түүний санаачилгаар улсын төсөвт уг сургуулийн зардал тавигдаж, өнөөдөр ийнхүү бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. “Баганат өргөө” хороолол хотхон дотроо хоёр цэцэрлэг, нэг сургуультай нь бусад ижил төрлийн төслүүдээс илүү онцлог болж байна. Түүнчлэн дөрвөн зүгт орц, гарцтайгаар төлөвлөгдсөн нь оршин суугчид болоод бусад иргэдэд илүү таатай орчныг бүрдүүлжээ. Цаашид нийслэлд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гэж байгаа аж ахуйн нэгжүүд энэ жишгээр сургууль, цэцэрлэг, орц, гарц, иргэдэд соёлын болон ахуйн үйлчилгээ үзүүлэх төвүүдийг нэг дор шийдэх нь зүйтэй. Өнөөдөр бүтээн байгуулалтын ажил нь эхэлж байгаа 1500 хүүхдийн суудалтай сургууль гэрээний дагуу 2026 онд ашиглалтад орох ёстой. Гэвч Баянзүрх дүүрэг хүн амын нягтаршлаас үүдэн сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалттай биш. Тиймээс уг сургуулийг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч компанитай урьдчилсан байдлаар тохиролцоод ажиллаж байна гэдгийг онцолсон юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Иргэд: Ажил, амьдралаа машинаар залгуулдаг бид шатахууны хэрэглээгээ бууруулах боломжгүй 6 цагийн өмнө
Хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарал эмчлэх дэвшилтэт төхөөрөмжийг Монголд анх удаа нэвтрүүллээ 6 цагийн өмнө
Хэнтий: Аймгийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа 6 цагийн өмнө
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа 10 цагийн өмнө
ХОМ: Г.Дамдиннямын 1.1 тэрбум төгрөгийн орлого 281 сая болж буурчээ. Тэрээр 1.8 тэрбум төгрөгийн авлагатай, зээлгүй 12 цагийн өмнө
ХОМ: М.Нарантуяа-Нара гишүүний орлого гурав дахин буурч 79 сая төгрөг болжээ 12 цагийн өмнө
931.7 тэрбум төгрөгийн урамшууллыг 1.6 сая иргэн, аж ахуйн нэгжид олголоо 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ 13 цагийн өмнө
Гачуурт, Хуандайн амны цахилгаан хангамжийг сайжрууллаа Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид иргэдийг нийтийн биеийн тамирт уриаллаа Өчигдөр
“Талх Чихэр” ХК-ийн “Мишээл” хөх тариан талх “Ард Түмний хүнс”-ээр шалгарлаа Өчигдөр
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ Өчигдөр
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Өчигдөр
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьжээ Өчигдөр
"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо Өчигдөр
Мөнгөн завьяагийн нүхэн гарцын ханыг өөрчилөхөөр болжээ Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 2026/09/27
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 2026/09/27
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 2026/09/27