Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна


Хүүхэд залуучуудын театр өнөөдөр /2024.04.25/Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын "Хайрыг хайрла" уянгын драмын жүжгээр ийнхүү 27 жилийн дараа хөшгөө нээлээ.

Хүүхэд, залуучуудын театрын нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “2016 онд СХД-ээс Улсын Их Хуралд сонгогдож байсан бөгөөд тус дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт 850 хүний суудалтай соёлын ордон байгуулах саналыг 2018 онд гаргаж, улсын төсөвт суулгуулсан. Улмаар иргэдтэй уулзаж соёлын ордон байгуулах талаар танилцуулахад газар чөлөөлөлтийн ажил эхлүүлэх саналыг иргэд дэмжсэн. Энэ хэсэгт 3 гудамж бүхий газрыг чөлөөлсөн. Том бүтээн байгуулалт байсан учраас тухайн үед ахмад уран бүтээлчидтэй ч уулзсан. Ахмад уран бүтээлчид ч Улсын театрын зохион байгуулалт руу шилжих саналыг дэмжиж байсан. Хүүхэд, залуучуудын театрын орчимд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцжуулах төсөл хэрэгжүүлнэ. Уг орчимд 9.7 га газрыг чөлөөлөхөөр иргэдтэй гэрээлсэн. Мөн театрын орчимд спортын цогцолбор, тусгай хэрэгцээт хүүхдэд зориулсан сургууль, ойролцоогоор 60 га орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна. Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг хийснээр “20 минутын хот” консептын эхлэл тавигдана гэж үзэж байна” гэв.

Тус театр нь 12,972 м2 талбай бүхий  3 давхар, 850 хүний суудалтай үзэгчдийн танхим, орчин үеийн стандартад нийцсэн дуу авиа, гэрэлтүүлэг  механизм бүхий тайз болон дуу бичлэгийн студи, видео студитэй юм.

Мөн үзэгчдийг ая тухтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр номын сан, кофе шоп, ресторан, хүүхдийн тоглоомын өрөө зэргийг тохижуулсан байна.

Тус театр хөшгөө нээснээр хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжиж, урлаг, гоо зүйн боловсрол олгох, үндэсний болон дэлхийн театрын урлагийг танин мэдэх боломж бүрдэж байна.



0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:310:7c25:2131:2d03:6874:d3f8
2024/04/26
1
0
Ашгийн биш харин ард иргэдийн төлөө ажиллаж зарцлагдаж чадаж байгаа хүн дээ. Эсрэг талынхад олны дунд элдвээр доромжлуулж дэвслүүлсэн ч хийж л байна , одоо ч чих нь дөжрөөд хар массуудын дайралтыг тоохоо ч больсон доо .Зөв хүн гэж үнэлдэг !
Хариулах
2a04:ee41:1:326d:e0dd:69fe:e342:2403
2024/04/26
0
0
Сайхан мэдээ байна
Хариулах
66.181.186.138
2024/04/26
0
0
ямар гоё барилга вэ таалагдаж байна хүүхдүүд очих сайхан газар болжээ
Хариулах
Шинэ мэдээ
Иргэд: Ажил, амьдралаа машинаар залгуулдаг бид шатахууны хэрэглээгээ бууруулах боломжгүй 9 цагийн өмнө
Хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарал эмчлэх дэвшилтэт төхөөрөмжийг Монголд анх удаа нэвтрүүллээ 9 цагийн өмнө
Хэнтий: Аймгийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа 10 цагийн өмнө
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа 14 цагийн өмнө
ХОМ: Г.Дамдиннямын 1.1 тэрбум төгрөгийн орлого 281 сая болж буурчээ. Тэрээр 1.8 тэрбум төгрөгийн авлагатай, зээлгүй 16 цагийн өмнө
ХОМ: М.Нарантуяа-Нара гишүүний орлого гурав дахин буурч 79 сая төгрөг болжээ 16 цагийн өмнө
931.7 тэрбум төгрөгийн урамшууллыг 1.6 сая иргэн, аж ахуйн нэгжид олголоо 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ 17 цагийн өмнө
Гачуурт, Хуандайн амны цахилгаан хангамжийг сайжрууллаа Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид иргэдийг нийтийн биеийн тамирт уриаллаа Өчигдөр
“Талх Чихэр” ХК-ийн “Мишээл” хөх тариан талх “Ард Түмний хүнс”-ээр шалгарлаа Өчигдөр
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ Өчигдөр
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Өчигдөр
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьжээ Өчигдөр
"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо Өчигдөр
Мөнгөн завьяагийн нүхэн гарцын ханыг өөрчилөхөөр болжээ Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 2026/09/27
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 2026/09/27
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 2026/09/27