Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна


Баян-Өлгий аймгийн, Сагсай сум, Цагаан-Асгат III багийн “Хар нуур” гэдэг газар их цас орсны улмаас Сагсай сумын 600, Улаанхус сумын 200 гаруй айл өрх цасанд боогдож зам даваа хаагдсан тухай дуудлага дөрөвдүгээр сарын 23-нд Онцгой байдлын байгууллагад ирсэн. Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна. Нийт 13 км зам, даваа цасанд боогдсон бөгөөд өчигдрийн байдлаар зургаан км замыг чөлөөлсөн бөгөөд ажиллагаа үргэлжилж байна. Цасны зузаан хоёр метр орчим, салхи шуургатай байгаа нь хүндрэл учруулж буй талаар эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн нутгаар цас үргэлжлэн орж байгаа тул иргэд, жолооч нар анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Зургийн тайлбар: Баян-Өлгий аймгийн төвөөс баруун зүгт 130 км газарт. 2024.04.26-ны байдлаар







0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Иргэд: Ажил, амьдралаа машинаар залгуулдаг бид шатахууны хэрэглээгээ бууруулах боломжгүй 9 цагийн өмнө
Хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарал эмчлэх дэвшилтэт төхөөрөмжийг Монголд анх удаа нэвтрүүллээ 9 цагийн өмнө
Хэнтий: Аймгийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа 10 цагийн өмнө
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа 14 цагийн өмнө
ХОМ: Г.Дамдиннямын 1.1 тэрбум төгрөгийн орлого 281 сая болж буурчээ. Тэрээр 1.8 тэрбум төгрөгийн авлагатай, зээлгүй 16 цагийн өмнө
ХОМ: М.Нарантуяа-Нара гишүүний орлого гурав дахин буурч 79 сая төгрөг болжээ 16 цагийн өмнө
931.7 тэрбум төгрөгийн урамшууллыг 1.6 сая иргэн, аж ахуйн нэгжид олголоо 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ 17 цагийн өмнө
Гачуурт, Хуандайн амны цахилгаан хангамжийг сайжрууллаа Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид иргэдийг нийтийн биеийн тамирт уриаллаа Өчигдөр
“Талх Чихэр” ХК-ийн “Мишээл” хөх тариан талх “Ард Түмний хүнс”-ээр шалгарлаа Өчигдөр
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ Өчигдөр
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Өчигдөр
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьжээ Өчигдөр
"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо Өчигдөр
Мөнгөн завьяагийн нүхэн гарцын ханыг өөрчилөхөөр болжээ Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 2026/09/27
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 2026/09/27
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 2026/09/27