Нийтийн тээврийн төрлийг нэмэгдүүлэхэд Чех Улстай хамтран ажиллах боломжийг судална


Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Чех Улсын “Инекон” компанийн Захиргааны зөвлөлийн дарга Иосеф Хушек болон Чех Улсын Зүүн Ази дахь Худалдааны танхимын ерөнхийлөгч Милан Клечка тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн төрлийг нэмэгдүүлэх талаар мэдээлэл солилцож, хамтран ажиллах боломжийн талаар судлахаар тохиролцов.

 Бүгд Найрамдах Чехословак Улс нь трамвай үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг байсан бөгөөд 20 мянга гаруй трамвай үйлдвэрлэж, үүнээс 14 мянга орчим нь ОХУ-д одоог хүртэл нийтийн тээвэрт явдаг байна. Чехословак Улс 1989 онд задарснаар БНЧУ-ын “Инекон” компани байгуулагдаж улмаар 1999 оноос хойш АНУ, БНХАУ зэрэг гадаадын том зах зээлд трамвай нийлүүлэх болсон аж. Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр жилдээ 200 хурдан галт тэргийг Чех технологиор үйлдвэрлэх чадамжтай болсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.131.251.66
2024/04/13
0
0
шаана биз утсан хүүхэдлэй нянвактерийн суганы үс зүгээр л сонгууль угтсан жүжиг улны 3-сая малнуудаа жаахан хариулж байна дагздуулсан тархидуулсан өнөөх малнуудаа хөгжөөж байна
Хариулах
Шинэ мэдээ
Иргэд: Ажил, амьдралаа машинаар залгуулдаг бид шатахууны хэрэглээгээ бууруулах боломжгүй 13 цагийн өмнө
Хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарал эмчлэх дэвшилтэт төхөөрөмжийг Монголд анх удаа нэвтрүүллээ 13 цагийн өмнө
Хэнтий: Аймгийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа 13 цагийн өмнө
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа 18 цагийн өмнө
ХОМ: Г.Дамдиннямын 1.1 тэрбум төгрөгийн орлого 281 сая болж буурчээ. Тэрээр 1.8 тэрбум төгрөгийн авлагатай, зээлгүй 20 цагийн өмнө
ХОМ: М.Нарантуяа-Нара гишүүний орлого гурав дахин буурч 79 сая төгрөг болжээ 20 цагийн өмнө
931.7 тэрбум төгрөгийн урамшууллыг 1.6 сая иргэн, аж ахуйн нэгжид олголоо 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ 20 цагийн өмнө
Гачуурт, Хуандайн амны цахилгаан хангамжийг сайжрууллаа Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид иргэдийг нийтийн биеийн тамирт уриаллаа Өчигдөр
“Талх Чихэр” ХК-ийн “Мишээл” хөх тариан талх “Ард Түмний хүнс”-ээр шалгарлаа Өчигдөр
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ Өчигдөр
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Өчигдөр
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьжээ Өчигдөр
"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо Өчигдөр
Мөнгөн завьяагийн нүхэн гарцын ханыг өөрчилөхөөр болжээ Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 2026/09/27
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 2026/09/27
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 2026/09/27