НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг Токио хотын ИТХ-ын дарга Үдагава Сатоши хүлээн авч уулзлаа


Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан Япон Улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын айлчлал хийж байна. 

Айлчлалын бүрэлдэхүүнд Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, Ардчилсан намын бүлгийн дарга Б.Эрдэнэсүх, төлөөлөгч С.Эрдэнэбаяр, Д.Бадарсан болон Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нар багтаж байгаа юм. Энэ хүрээнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг Токио хотын ИТХ-ын дарга Үдагава Сатоши, дэд дарга Масүко Хирокигийн хамтаар хүлээн авч уулзлаа. Уулзалтад мөн Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Б.Баярсайхан, ЭСЯ-ны Элчин зөвлөх А.Дэлгэрмаа нар оролцсон юм. Уулзалтын үеэр хоёр хотын хамтын ажиллагааны талаар талууд ярилцав. 

Ноён Үдагава Сатоши уулзалтын үеэр “Монгол Япон хоёр улс ардчилал, эрх чөлөө хүний эрх, хууль эрх зүйт засаглалыг үнэт зүйл болгосон Тусгай Стратегийн түншлэлийг хэрэгжүүлж байгаа. Сүүлийн жилүүдэд эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаагаас гадна спортын салбар, тэр дундаа Японы сүмо бөхийн дэвжээнд Монгол бөхчүүд өндөр амжилттай байдгийг онцлон дурдмаар байна. Токио Улаанбаатар хотын хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж, гамшгаас урьдчилан сэргийлэх буюу гал унтраах, авран хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж ирсэн” хэмээн тодотголоо. Монгол Улсын Нийслэл хотын ИТХ-ын даргын Токио хотод хийж буй энэ удаагийн айлчлал хоёр хотын хамтын ажиллагааг улам бэхжүүлнэ гэдэгт итгэж байна гэв. 

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Монгол Япон хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш бүх цаг үед Япон Улс Монгол Улсын хөгжлийн төсөл хөтөлбөрийг дэмжиж, нийгэм, цаг үеийн сорилт бэрхшээлийг даван туулахад тусалж, эрүүл мэнд, боловсрол, соёл, хүний хөгжлийн олон салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Олон салбарын хамтын ажиллагаа хоёр улсын ард иргэд, хүн хоорондын харилцаагаар улам гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэж байна гэсэн юм. Тэрбээр мөн энэ оны тавдугаар сард Монгол Улс “Go Mongolia” уриатайгаар аялал жуулчлалын салбараа сурталчлах томоохон арга хэмжээг Токио хотод зохион байгуулна. Монгол Улсын аж байдал, ахуй соёл, аялал жуулчлалын талаар сурталчлан таниулах энэхүү арга хэмжээнд Токио хотын ИТХ-ын даргыг оролцохыг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан урилаа. Мөн Токио хотын ИТХ-ын даргыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод айлчлал хийхийг албан ёсоор урив. 

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Иргэд: Ажил, амьдралаа машинаар залгуулдаг бид шатахууны хэрэглээгээ бууруулах боломжгүй 13 цагийн өмнө
Хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарал эмчлэх дэвшилтэт төхөөрөмжийг Монголд анх удаа нэвтрүүллээ 13 цагийн өмнө
Хэнтий: Аймгийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа 13 цагийн өмнө
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа 18 цагийн өмнө
ХОМ: Г.Дамдиннямын 1.1 тэрбум төгрөгийн орлого 281 сая болж буурчээ. Тэрээр 1.8 тэрбум төгрөгийн авлагатай, зээлгүй 20 цагийн өмнө
ХОМ: М.Нарантуяа-Нара гишүүний орлого гурав дахин буурч 79 сая төгрөг болжээ 20 цагийн өмнө
931.7 тэрбум төгрөгийн урамшууллыг 1.6 сая иргэн, аж ахуйн нэгжид олголоо 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ 20 цагийн өмнө
Гачуурт, Хуандайн амны цахилгаан хангамжийг сайжрууллаа Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид иргэдийг нийтийн биеийн тамирт уриаллаа Өчигдөр
“Талх Чихэр” ХК-ийн “Мишээл” хөх тариан талх “Ард Түмний хүнс”-ээр шалгарлаа Өчигдөр
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ Өчигдөр
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Өчигдөр
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьжээ Өчигдөр
"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо Өчигдөр
Мөнгөн завьяагийн нүхэн гарцын ханыг өөрчилөхөөр болжээ Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 2026/09/27
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 2026/09/27
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 2026/09/27