ОНДИЛТ баг бүсийн финалд шалгарахад нэг хожил дутуу байна


 МСБХ-ны М Хөгжлийн Лигийн эрэгтэй плей-оффын эхний шатанд учраа таарсан Ондилт болон Ундарга Knights багуудын цувралын харьцаа 2:0 болсноор Ондилт баг дараагийн шатанд шалгарахад ердөө нэг л хожил үлдлээ.

Ондилт баг улирлыг /11-6/ гэсэн амжилттайгаар дуусгаж баруун бүсийн 2-р байраар шалгарсан бөгөөд улирлыг /9-8/ гэсэн амжилттай дуусган 3-р байраар шалгарсан Ундарга Knights багтай учраа тааран тоглож байгаа юм.

Цувралын эхний тоглолт 4-р үеийн дунд хүртэл ширүүн өрсөлдөөнтэй тэнцүүхэн явагдсан. Харин 4-р үеийн дундаас эхлэн Ондилт багийн довтлогч Б.Тамир багтаа онооны тэргүүллийг авчирсан довтолгоог амжилттай болгож онооны тэргүүллийг авч цувралын эхний хожлоо байгуулсан.

Тус тоглолтод Б.Тамир 23 оноо авч бүх тоглогчдыг оноо авалтаар тэргүүлсэн бөгөөд түүний багийн хамтрагч З.Энх-Учрал 21 оноо 5 самбар авч хожил байгуулахад ихээхэн нөлөөлсөн юм.

Хоёр багийн цувралын хоёр дах тоглолт мөн л адил эн тэнцүү өрнөж 4-р үеийн дундаас эхлэн Ондилт багийн хамгаалагч Н.Шижирбат багтаа чухал онооны тэргүүллийг авчирсан довтолгоонуудыг хийж онооны тэргүүллийг авч цувралын харьцааг 2-0болгосон.

Хоёр багийн цувралын гурав дах тоглолт 12-р сарын 30-нд явагдах бөгөөд тус тоглолтод Ундарга Knights баг заавал хожих ёстой тоглолт бол Ондилт баг хожил байгуулбал бүсийн финалд шалгарах юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан:Шатахуун нөөцлөх сав бэлтгэх зээлийн хүүгийн татаас гэж 20 тэрбумыг ААН-үүдэд тараасан 1 цагийн өмнө
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Говьсүмбэр, Замын-Үүдэд хэрэгжиж байна 1 цагийн өмнө
Өнөөдөр “Олон улсын кофе өдөр” 4 цагийн өмнө
Шамбарам ба Н.Оргил эмчийн өгөх 8 зөвлөгөө 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно 5 цагийн өмнө
Айчи-Нагояа 2026: Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ 21 цагийн өмнө
АИ-92 шатахууны чанарт хяналт тавьжээ 22 цагийн өмнө
Лондонд англи хэл сурч өвөлжих үү? Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Шөнийн сурвалжилга: Өдөржин ажлаад орой тараад 5,6 цаг бензинд оочерлоод хэцүү байна Өчигдөр
Сайд нар Японд томилолтоор яваа тул ЗГ өнөөдөр хуралдахгүй Өчигдөр
ХОМ: Ж.Баярмаа гишүүний орлого нь жилийн 132 сая төгрөг болж огцом өсчээ Өчигдөр
ИРГЭН: Би үхмээргүй байна. 7 настай хүүхэддээ 7 хоног ч болов амьд харагдмаар байна Өчигдөр
Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр
Иргэд: Ажил, амьдралаа машинаар залгуулдаг бид шатахууны хэрэглээгээ бууруулах боломжгүй Өчигдөр
Хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарал эмчлэх дэвшилтэт төхөөрөмжийг Монголд анх удаа нэвтрүүллээ Өчигдөр
Хэнтий: Аймгийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа Өчигдөр
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа 2026/09/29
ХОМ: Г.Дамдиннямын 1.1 тэрбум төгрөгийн орлого 281 сая болж буурчээ. Тэрээр 1.8 тэрбум төгрөгийн авлагатай, зээлгүй 2026/09/29
ХОМ: М.Нарантуяа-Нара гишүүний орлого гурав дахин буурч 79 сая төгрөг болжээ 2026/09/29