KFC-Гэрэл ДҮҮРЭН гарцуудыг хийж гүйцэтгэлээ


Амтат шарсан тахиатай KFC брэнд ДУТУУГАА ДҮҮРГЭ компанит ажлынхаа хүрээнд сургууль орчмын явган хүний гарцыг тодруулан “ГЭРЭЛ ДҮҮРЭН ГАРЦ” ажлыг гүйцэтгэлээ.

Улаанбаатар хотын гэрэлтүүлэг муутай, зам тээврийн ослын тохиолдол олон бүртгэгдсэн, гэр хорооллын үзэгдэх орчин муутай, сургуулийн бүс гэсэн 3 өөр байршлыг “Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтэс”-тэй хамтран сонгож, лед гэрлэн гарцуудыг хийж гүйцэтгэлээ.

Тодруулбал:

• Баянзүрх дүүрэг, 13 хороо офицер 14 сургуулийн гарц,

• Сонгинохайрхан дүүрэг, 1 хороо Толгойтын 107 сургуулийн гарц

• Чингэлтэй дүүрэг, 2 хороо 24 сургуулийн хажуугийн замыг сонгон гүйцэтгэсэн байна.

Явган хүний гарцуудыг лед гэрлээр тодруулснаар, явган зорчигч харагдах байдлыг сайжруулах, жолоочийн анхаарал нэмэгдэн, болзошгүй эрсдлийн ослыг тоог багасна хэмээн албаныхан мэдэгдэв.

2023 онд зам тээврийн ослын улмаас 694 хүүхэд гэмтсэнээс, 379 буюу талаас илүү нь нийслэлийн нутаг дэвсгэрт осол гэмтэлд өртсөн байна. Түүнчлэн эхний есөн сарын байдлаар гэмтсэн хүүхдүүдийн 65 хувь нь явган хүний гарцаар, зам гарч байх үедээ осолд өртжээ. Судалгаанаас үзэхэд хүүхдүүд зам тээврийн осолд өртөж буй цаг нь өглөөний 7-8, оройны 17-20 цаг буюу үзэгдэх орчих хязгаарлагдмал, гэрэлтүүлэг хангалтгүй үе таарч байгаа юм.

KFC брэнд нийгмийн хариуцлагын хүрээнд явган зорчигчдодоо ялангуяа бяцхан хүүхдүүдээ аюул осолгүй зорчих боломжийг нэмж, зам тээврийн осол гарах эрсдэлийг бууруулахаар санаачилсан “ГЭРЭЛ ДҮҮРЭН ГАРЦ” үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.

 KFC брэнд “ГЭРЭЛ ДҮҮРЭН ГАРЦ”-ын тоог цаашдаа ч нэмэхээр төлөвлөсөн бөгөөд, энэхүү санаачилгыг дэмжин, өөрийн хувь нэмрээ оруулахыг бусад байгууллагууддаа уриалж байна.



0
angry
0
care
0
haha
9
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан:Шатахуун нөөцлөх сав бэлтгэх зээлийн хүүгийн татаас гэж 20 тэрбумыг ААН-үүдэд тараасан 2 цагийн өмнө
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Говьсүмбэр, Замын-Үүдэд хэрэгжиж байна 2 цагийн өмнө
Өнөөдөр “Олон улсын кофе өдөр” 4 цагийн өмнө
Шамбарам ба Н.Оргил эмчийн өгөх 8 зөвлөгөө 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно 5 цагийн өмнө
Айчи-Нагояа 2026: Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ 22 цагийн өмнө
АИ-92 шатахууны чанарт хяналт тавьжээ 22 цагийн өмнө
Лондонд англи хэл сурч өвөлжих үү? Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Шөнийн сурвалжилга: Өдөржин ажлаад орой тараад 5,6 цаг бензинд оочерлоод хэцүү байна Өчигдөр
Сайд нар Японд томилолтоор яваа тул ЗГ өнөөдөр хуралдахгүй Өчигдөр
ХОМ: Ж.Баярмаа гишүүний орлого нь жилийн 132 сая төгрөг болж огцом өсчээ Өчигдөр
ИРГЭН: Би үхмээргүй байна. 7 настай хүүхэддээ 7 хоног ч болов амьд харагдмаар байна Өчигдөр
Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр
Иргэд: Ажил, амьдралаа машинаар залгуулдаг бид шатахууны хэрэглээгээ бууруулах боломжгүй Өчигдөр
Хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарал эмчлэх дэвшилтэт төхөөрөмжийг Монголд анх удаа нэвтрүүллээ Өчигдөр
Хэнтий: Аймгийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа Өчигдөр
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа 2026/09/29
ХОМ: Г.Дамдиннямын 1.1 тэрбум төгрөгийн орлого 281 сая болж буурчээ. Тэрээр 1.8 тэрбум төгрөгийн авлагатай, зээлгүй 2026/09/29
ХОМ: М.Нарантуяа-Нара гишүүний орлого гурав дахин буурч 79 сая төгрөг болжээ 2026/09/29