Б.Пүрэвдагва: Хүүхдүүдийн сургуульдаа очих замыг аюул, осолгүй болгоно

O.Аззаяа
45 минутын өмнө

Сурагчид гэр, сургуулийнхаа хооронд ирж, буцах замдаа гэмтэж бэртэх тохиолдол гардаг. Тухайлбал, гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах, автомашины хөдөлгөөн ихтэй бүсээр зорчих, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөх, гэрэлтүүлэг, камержуулалт хангалтгүй байх зэрэг эрсдэлтэй нөхцөлтэй тулгардаг.

Тиймээс “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ гэдгээ хотын дарга Б.Пүрэвдагва зарлалаа.

Энэхүү төслийг хэрэгжүүлэхдээ олон улсын сайн туршлага, стандартуудыг нэвтрүүлэх ажээ.

Хотын дарга Б.Пүрэвдагва “Өнгөрсөн жил 376 сурагч алхаж байхдаа зам тээврийн осолд өртсөн байна. Тиймээс сургуулийн орчныг ээлтэй болгох, сургууль хүрэх замыг аюулгүй болгох ажил бидний өмнө бий. Тухайлбал, сургуулийн орчин гэж шууд ялгагдахуйц байхаар замын тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлгийг хийх шаардлагатай.   Хүүхдэд аюулгүй орчин эхний ээлжид алхахад тухтай явган зам, сайн зохицуулалттай гэрлэн дохио, стандартад нийцсэн хурд сааруулагчтай байх ёстой” гэв.

Мөн сургуулийн орчинд хурд хэтрүүлсэн, аваар осол гаргасан жолооч нарт тооцох хариуцлагыг чангатгах асуудлыг судлахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Хүүхдүүдийн сургуульдаа очих замыг аюул, осолгүй болгоно 45 минутын өмнө
Бууцагаан суманд иргэнийг автомашинаар мөргөж амь насыг нь хохироогоод зугтжээ 2 цагийн өмнө
Зарим голууд үерийн түвшинг 5-15 см даван үерлэж байна 3 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн 48 өрхөд нарны халаалтын систем хүлээлгэн өглөө 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар үүлтэй 8 цагийн өмнө
Ч.Ундрам: Боловсролын салбар нүхэн жорлонгоос бүрэн салсан анхны хичээлийн жил болно 21 цагийн өмнө
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина Өчигдөр
Монгол Улс AI-г бодлогын уялдаа холбоо, хэрэгжилтийг сайжруулах стратегийн хэрэгсэл болгон ашиглана Өчигдөр
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна Өчигдөр
Хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ Өчигдөр
Маргааш хүүхдийн мөнгийг олгоно Өчигдөр
Ихэнх нутгаар үүлшинэ Өчигдөр
Чингэлтэй дүүрэг Японы зах зээлд карбон кредит арилжаална Өчигдөр
KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлгийн эзэд тодорлоо 2026/08/18
Retail ба finance: Шинэ цагийн шилдэг хоршил 2026/08/18
ХААН Банк Euromoney сэтгүүлийн “БОНЗ-аар тэргүүлэгч шилдэг банк”-аар шалгарлаа 2026/08/18
COP17 “YOUTH FORUM”-ын нээлтийн арга хэмжээ боллоо 2026/08/18
Cop17 цэнхэр бүсэд 15 мянга гаруй хүн бүртгүүлж, 167 улсын төлөөлөгч монголд зочлоод байна 2026/08/18
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ 2026/08/18
АТГ: 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ 2026/08/18