ХААН Банк Euromoney сэтгүүлийн “БОНЗ-аар тэргүүлэгч шилдэг банк”-аар шалгарлаа

O.Аззаяа
1 цагийн өмнө

Монгол улсын банк санхүүгийн салбарын тэргүүлэгч ХААН Банк байгаль орчин, нийгэм, засаглалын зарчмыг бизнесийн стратеги, үйл ажиллагаа болон санхүүжилтийн шийдвэртээ үр дүнтэй хэрэгжүүлж буй амжилтаараа олон улсад нэр хүндтэй Euromoney сэтгүүлээс “БОНЗ-аар тэргүүлэгч шилдэг банк” шагналыг хүртлээ.

ХААН Банкны хувьд БОНЗ (ESG) нь тусдаа хэрэгжүүлдэг журам бус, санхүүжилтийн байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг тооцох, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүд болон орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих улмаар ил тод хариуцлагатай засаглалыг хэрэгжүүлэх зэрэг бүхий л үйл ажиллагааг тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулан хэрэгжүүлж байна.

СOP17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17-р бага хурал Улаанбаатар хотод болж буй энэ цаг үед Euromoney сэтгүүлээс олгож буй “БОНЗ-аар тэргүүлэгч шилдэг банк” шагнал нь ХААН Банкны бодлого, бодит үр дүн төдийгүй Монгол улсын банк санхүүгийн салбарын БОНЗ-ыг хэрэгжүүлж буй хүчин чармайлтыг олон улсын түвшинд үнэлж буй хэрэг юм. Банк санхүүгийн байгууллагын хувьд БОНЗ-ыг зөв зохистой хэрэгжүүлснээр олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, гадаад зах зээлээс хөрөнгө босгох, зээлжих зэрэглэл болон тухайн байгууллагын байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах богино ба урт хугацааны олон давуу талыг бий болгодог билээ.

35 жилийн түүхтэй ХААН Банк нь БОНЗ-ыг банкны тогтвортой байдлын бодлого стратегийн нэг хэсэг болгон үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг бөгөөд өнгөрөгч 2025 онд бодлогын баримт бичгээ шинэчлэн “Тогтвортой байдлын стратеги 2030” урт хугацааны стратегийг баталсан.  Уг зорилтын хүрээнд ХААН банк нь 2030 он хүртэл байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нийгэм хүн ардад ээлтэй, улсын эдийн засагт хувь нэмэр оруулах 20 томоохон зорилтыг биелүүлэхээр ажиллаж байна.Тухайлбал 2030 гэхэд банкны нийт зээлийн багцад эзлэх тогтвортой зээлийн хэмжээг 30 хувьд хүргэх, банкны хүлэмжийн хийн ялгарлын Хүрээ 1,2-ыг 22.7 хувиар бууруулах, орон даяар 6 сая мод тарих гэх мэт байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чухал хувь нэмэр оруулах зорилтуудыг тавиад байна.        

ХААН Банк цаашид ч ногоон шилжилт, нийгмийн хөгжил, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэх замаар Монгол Улсын тогтвортой хөгжлийг санхүүжүүлэгч, БОНЗ-ын манлайлагч банк байх зорилтоо үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Retail ба finance: Шинэ цагийн шилдэг хоршил 55 минутын өмнө
ХААН Банк Euromoney сэтгүүлийн “БОНЗ-аар тэргүүлэгч шилдэг банк”-аар шалгарлаа 1 цагийн өмнө
COP17 “YOUTH FORUM”-ын нээлтийн арга хэмжээ боллоо 1 цагийн өмнө
Cop17 цэнхэр бүсэд 15 мянга гаруй хүн бүртгүүлж, 167 улсын төлөөлөгч монголд зочлоод байна 1 цагийн өмнө
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ 2 цагийн өмнө
АТГ: 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ 3 цагийн өмнө
Apple Pay ХасБанканд нэвтэрлээ 5 цагийн өмнө
Э.Батшугар: "COP-17"-ын үеэр эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна 5 цагийн өмнө
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 68 иргэний үйлдлийг таслан зогсоожээ 5 цагийн өмнө
“Back to school” кредит картын урамшуулал эхэллээ 5 цагийн өмнө
Архангай аймагт автомашин уулын жалга руу унаж, гурван иргэн амиа алджээ 5 цагийн өмнө
Туул голд живж байсан хоёр иргэнийг эсэн мэнд аварчээ 6 цагийн өмнө
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ 6 цагийн өмнө
Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа Өчигдөр
Cop17 улаанбаатар хотноо эхэллээ Өчигдөр
Дэлхийн тавилгын хөгжлийг Монголд нутагшуулж буй The SPACE Furniture Өчигдөр
Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай Өчигдөр
Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны сэргээгдэх эрчим хүч рүү шилжлээ Өчигдөр
Нийслэлд шахмал түлшний борлуулалтын 500 цэг ажиллана Өчигдөр