АТГ: 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ

O.Аззаяа
52 минутын өмнө

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны наймдугаар сарын 10-16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 51 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, долоод нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бол 31 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Мөн эрүүгийн 1053 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, долоон хэргийг хаах саналтайгаар прокурорт хүргүүлсэн бөгөөд одоогоор 1035 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Энэ хугацаанд хэрэг бүртгэлтийн нэг хэрэгт холбогдуулан хоёр объектод нэгжлэг хийж, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлсэн байна.

Түүнчлэн төрийн болон нийслэлийн өмчит байгууллагын удирдах албан тушаалтнуудтай холбоотой хэд хэдэн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг дуусгажээ.

Тухайлбал, төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтан Э.Г нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий компанид 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгон эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэргийг шалгаж байна.

Мөн нийслэлийн өмчит компанийн удирдах албан тушаалтан Ж.Э нь албан тушаалын бүрэн эрхээ бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлж томилгоо хийсэн, хууль бус мөнгөн шагнал олгосон, тушаал шийдвэргүйгээр эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогджээ. Тэрбээр үнэлгээний хороо байгуулж, сонгон шалгаруулалт явуулалгүйгээр нэр бүхий компанид нийт 222.8 сая төгрөг шилжүүлсэн, өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагааны зардлыг төрийн өмчит аж ахуйн нэгжийн төсвөөс төлүүлж, улсад 42.6 сая төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлүүдэд шалгагдсан байна.

Харин төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан А.Б нь өөрийн удирдлагад ажилладаг албан тушаалтны хамаарал бүхий аж ахуйн нэгжээр ажил гүйцэтгүүлэх хууль бус шаардлага тавьж, үүний хариуд 162.4 сая төгрөгийн хахууль авсан гэх хэргийг мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АТГ: 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ 52 минутын өмнө
Apple Pay ХасБанканд нэвтэрлээ 2 цагийн өмнө
Э.Батшугар: "COP-17"-ын үеэр эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна 2 цагийн өмнө
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 68 иргэний үйлдлийг таслан зогсоожээ 2 цагийн өмнө
“Back to school” кредит картын урамшуулал эхэллээ 2 цагийн өмнө
Архангай аймагт автомашин уулын жалга руу унаж, гурван иргэн амиа алджээ 3 цагийн өмнө
Туул голд живж байсан хоёр иргэнийг эсэн мэнд аварчээ 3 цагийн өмнө
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно 3 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ 3 цагийн өмнө
Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа 21 цагийн өмнө
Cop17 улаанбаатар хотноо эхэллээ 23 цагийн өмнө
Дэлхийн тавилгын хөгжлийг Монголд нутагшуулж буй The SPACE Furniture 23 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай Өчигдөр
Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны сэргээгдэх эрчим хүч рүү шилжлээ Өчигдөр
Нийслэлд шахмал түлшний борлуулалтын 500 цэг ажиллана Өчигдөр
Аюулт үзэгдэл, ослын 59 дуудлагаар 21 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Төвийн болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 1 хоног үлдлээ 2026/08/16
COP17-д оролцохоор Рамсарын конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга ирлээ 2026/08/16
16, 17-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, бага зэрэг сэрүүснэ 2026/08/16