Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа

O.Аззаяа
1 цагийн өмнө

Голомт банк “Монголын Волейболын Холбоо”-той эхлүүлсэн хамтын ажиллагааныхаа хүрээнд “Зүүн Азийн Эрэгтэйчүүдийн Волейболын Аварга Шалгаруулах Тэмцээн”-ийн “Алтан түнш”-ээр ажилласан билээ.

Энэ сарын 5-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд БНХАУ, Япон, БНСУ, Монгол, Тайвань, Хонгконг, Макао зэрэг нийт 7 орны үндэсний шигшээ багууд өрсөлдсөн.

Медалийн төлөөх хүчтэй өрсөлдөөний эцэст тэмцээний дүн гарч аваргаар БНСУ-ын баг, 2-р байрт Японы баг, харин 3-р байрт Монголын шигшээ баг орж, хүрэл медалийн эзэд болсон юм.

Монгол Улсын Волейболын спортын түүхэнд шинэ амжилтыг бүтээсэн Монголын баг тамирчдад Голомт банкны зүгээс баяр хүргэн шигшээ багийн нийт 20 тамирчдад тус бүр 10,000,000₮-ийн мөнгөн шагнал, мөнгөн гулдмай болон Голомт банкны Gold картаар урамшууллаа.

Голомт банкны зүгээс тамирчдыг ийнхүү урамшуулж буй нь Монгол Улсад багийн спорт тэр дундаа волейболын спортыг хөгжүүлэх, ирээдүйтэй баг тамирчдыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж, цаашдаа илүү олон иргэд, байгууллагууд энэхүү спортыг дэмжиж ажиллах түлхэц болно хэмээн найдаж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа 1 цагийн өмнө
Cop17 улаанбаатар хотноо эхэллээ 2 цагийн өмнө
Дэлхийн тавилгын хөгжлийг Монголд нутагшуулж буй The SPACE Furniture 2 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай 4 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны сэргээгдэх эрчим хүч рүү шилжлээ 5 цагийн өмнө
Нийслэлд шахмал түлшний борлуулалтын 500 цэг ажиллана 6 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 59 дуудлагаар 21 иргэний амь насыг авран хамгаалжээ 8 цагийн өмнө
Төвийн болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 8 цагийн өмнө
1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 1 хоног үлдлээ Өчигдөр
COP17-д оролцохоор Рамсарын конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга ирлээ Өчигдөр
16, 17-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, бага зэрэг сэрүүснэ Өчигдөр
Л.Энх-Амгалан: Хүүхдийн эсрэг аливаа хүчирхийлэлтэй бид хэзээ ч эвлэрч болохгүй 2026/08/15
ЦАГ АГААР: 16-19-нд нутгийн зарим газраар аадар бороо орно 2026/08/15
Улсын төсвийн орлого, тусламжийн хэмжээ 3.3 их наяд төгрөгөөр нэмэгджээ 2026/08/15
Өнөөдөр сондгой дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно 2026/08/15
ТӨВ АЙМАГ: Улсын төсвийн 5.4 тэрбумын хөрөнгө оруулалтаар шинэ сургууль ашиглалтад орлоо 2026/08/14
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-тай хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2026/08/14
Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ 2026/08/14
Маргаашаас автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна 2026/08/14
Нэгдүгээр ангийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ 2026/08/14