Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Задгай” хэсэгт Туул голд хоёр хүүхэд живэх гэж байна гэх дуудлага 08 дугаар сарын 17-ны өдрийн 14:51 цагт бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн завьт эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид шуурхай очиход 18 настай эрэгтэй Е, 15 настай эрэгтэй Э нар Туул голд сэлж байхдаа хөл алдан, усанд 15-20 метр урсаж байсан байна.
Аврагчид хоёр иргэнийг осол, эрсдэлээс шуурхай гаргаж, эсэн мэнд аварчээ.
Иймд иргэд, ялангуяа өсвөр насныхныг гол, нуурын усанд зөвшөөрөлгүйгээр сэлэхгүй байх, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна