Э.Батшугар: "COP-17"-ын үеэр эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна

O.Аззаяа
51 минутын өмнө

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17) хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эрүүл мэндийн сайд Э.Батшугар COP-17-ын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж буй багийнхантай газар дээр нь ажиллаж, бэлтгэл, зохион байгуулалтыг шалган, шаардлагатай үүрэг, чиглэл өглөө.

Тэрбээр энэ үеэр “Олон улсын томоохон хурлын үеэр гадаад, дотоодын төлөөлөгч, оролцогчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүний зорилт. Шаардлагатай үед эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэхийн тулд хүний нөөц, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг бүрэн хангаж, яаралтай тусламжийн зохион байгуулалтыг шуурхай байлгах ёстой” гэдгийг онцоллоо.

Эрүүл мэндийн сайдын 2026 оны А/14 дүгээр тушаалаар COP-17-ын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах ажлын хэсэг байгуулж, төлөвлөлт, эрсдэлийн үнэлгээ, хүний нөөц, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлтгэлийг үе шаттайгаар хангасан байна. Хурлын цэнхэр болон ногоон бүсэд 4 эмнэлгийн тусламжийн цэг, 4 хөдөлгөөнт яаралтай тусламжийн баг, түргэн тусламжийн тоноглол бүхий 7 автомашин байршуулж, нийт 52 эмнэлгийн мэргэжилтэн үүрэг гүйцэтгэж байна. 

Шаардлагатай тохиолдолд хурлын төлөөлөгчдөд лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг шуурхай хүргэхээр 9 эмнэлгийг бэлэн байдалд оруулсан. COP-17-ын бэлтгэл ажлын хүрээнд 12 дэд хороо, дэд ажлын хэсэгтэй уялдаа холбоотой ажиллаж, эрсдэлийн үнэлгээ, хүний нөөцийн төлөвлөлт, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, яаралтай тусламжийн зохион байгуулалтыг бүрдүүлээд байна. Хурлын үеэр ажиллах 120 эмнэлгийн мэргэжилтнийг олон улсын шаардлагад нийцсэн яаралтай тусламжийн сургалтад хамруулж, 1500 орчим албан хаагчид амилуулах суурь тусламжийн мэдлэг, ур чадвар эзэмшүүлсэн байна. COP-17-ын бүхий л үе шатанд оролцогчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалж, шаардлагатай үед яаралтай болон лавлагаа шатлалын тусламжийг цаг алдалгүй хүргэх нэгдсэн зохион байгуулалт, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Apple Pay ХасБанканд нэвтэрлээ 48 минутын өмнө
Э.Батшугар: "COP-17"-ын үеэр эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна 51 минутын өмнө
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 68 иргэний үйлдлийг таслан зогсоожээ 1 цагийн өмнө
“Back to school” кредит картын урамшуулал эхэллээ 1 цагийн өмнө
Архангай аймагт автомашин уулын жалга руу унаж, гурван иргэн амиа алджээ 1 цагийн өмнө
Туул голд живж байсан хоёр иргэнийг эсэн мэнд аварчээ 1 цагийн өмнө
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ 2 цагийн өмнө
Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа 20 цагийн өмнө
Cop17 улаанбаатар хотноо эхэллээ 21 цагийн өмнө
Дэлхийн тавилгын хөгжлийг Монголд нутагшуулж буй The SPACE Furniture 21 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай Өчигдөр
Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны сэргээгдэх эрчим хүч рүү шилжлээ Өчигдөр
Нийслэлд шахмал түлшний борлуулалтын 500 цэг ажиллана Өчигдөр
Аюулт үзэгдэл, ослын 59 дуудлагаар 21 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Төвийн болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 1 хоног үлдлээ 2026/08/16
COP17-д оролцохоор Рамсарын конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга ирлээ 2026/08/16
16, 17-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, бага зэрэг сэрүүснэ 2026/08/16
Л.Энх-Амгалан: Хүүхдийн эсрэг аливаа хүчирхийлэлтэй бид хэзээ ч эвлэрч болохгүй 2026/08/15