Retail ба finance: Шинэ цагийн шилдэг хоршил

O.Аззаяа
1 цагийн өмнө

Санхүүгийн олон төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн “Юнайтед санхүүгийн нэгдэл” худалдааны дэд бүтэц түшиглэн санхүүгийн зах зээлд хүч нэмнэ

“Юнайтед санхүүгийн нэгдэл” орон даяар 18 салбартай бөгөөд үүнээс ес нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байна.

Санхүүгийн хэрэгцээ цөм багтсан “Юнайтед санхүүгийн нэгдэл”-ийн шийдэл түгжрэл дундах баянбүрд гэлтэй

“Юнайтед санхүүгийн нэгдэл” цаашид “НОМИН”-ийн сүлжээ бүхий бүх байршилд салбарын үүд хаалгаа нээхээр төлөвлөж байна

Монголын санхүүгийн салбарт банк, банк бус санхүүгийн байгууллага, финтекүүд өөр өөрийн өнгөөр өсөн хөгжиж байна. Энэ өсөлт дунд нэгэн сонирхолтой өнгө нэмсэн компани бол “НОМИН Юнайтед” ХХК буюу бидний нэрлэж заншсанаар “Юнайтед санхүүгийн нэгдэл” юм. “НОМИН Холдинг” группийн дээвэр дор үйл ажиллагаа явуулж буй тус компани Монгол улсын өнцөг булан бүрт бий болж чадсан худалдааны хүчирхэг дэд бүтцээр дамжуулан санхүүгийн үйлчилгээг орон даяар хүргэж байна.

Тэд зээл, хадгаламж, даатгал, нотариат, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, онгоцны тийз, тасалбар борлуулалт, “НОМИН бонус”, “U-Point” картын үйлчилгээг нэг дор төвлөрүүлсний зэрэгцээ үүрэн оператор, хиймэл дагуулын үйлчилгээг ч санал болгодог. Санхүүгийн хэрэгцээ цөм багтсан энэ шийдэл түгжрэл дундах баянбүрд гэлтэй. “Өнөөгийн завгүй хэмнэлд санхүүгийн бүх үйлчилгээг нэг байршилд шийдэх нь бидний зорилго байсан. Манай харилцагчид олон газраар явж цаг, мөнгөө үрэх шаардлаггүй” хэмээн “НОМИН Юнайтед” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ганбаяр онцолсон.

Мөн монголын хамгийн анхны, хамгийн амжилттай лояалти платформ болох “НОМИН бонус” оноог санхүүгийн үйлчилгээнд хослуулан ашиглах, урамшуулалд авах нөхцөлийг бүрдүүлсэн нь тун сонирхолтой.

Урамшууллын онооны тухайд, энэ системийг анх “НОМИН Холдинг” ХХК 1999 онд нэвтрүүлж, үйлчлүүлэгчийн худалдан авалтын 3-10 хүртэлх хувийн үнийн дүнтэй тэнцэх оноог олгодог болсон түүхтэй. Эл үйл явдал Монголын худалдаа, үйлчилгээний байгууллагуудад урамшууллын хөтөлбөр хэрэгжүүлэх жишиг тогтоогоод зогсохгүй дэлхийн томоохон сүлжээ дэлгүүрүүдтэй урамшууллын системээрээ эн зэрэгцэх том алхам болсон юм. Басхүү номинчууд буцаан олголтын хувь хэмжээгээр дэлхийн сүлжээ дэлгүүрүүдийн эхний эгнээг өнгөлж буй билээ. Өдгөө “НОМИН бонус” оноо хэрэглэгчийн соёлд гүн шингэж, хэрэглээний цар хүрээгээр зах зээлд тэргүүлж байна. Одоогоор тэд урамшууллын системдээ 1.2 сая гаруй хэрэглэгчийг нэгтгэж чаджээ.

Иймдээ ч “НОМИН бонус” оноо санхүүгийн үйлчилгээг дэмжих бүрэн чадамжтай. Дэлгүүрээс цуглуулсан оноогоороо жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдчихвал сэтгүүлч надад лав “хөөрхөн” санагдана. Энэ мэтчилэн та урамшууллын оноогоо ашиглаж, давуу эрх, тусгай нөхцөлүүдийг бодит утгаар нь мэдрэх болно. Хамгийн чухал нь санхүүгийн байгууллагууд нэг дор төвлөрсөн учир тус тусын нөхцөлийг нь харьцуулж, тайлбарлуулж өөрт тохирох хувилбараа сонгох боломжтой. Ажилтан танд бүх хувилбарыг танилцуулахаас гадна мэргэжлийн дүн шинжилгээ хийж, өрийн дарамтаас сэргийлнэ. Шаардлагатай бол “үгүй” гэж хэлнэ, зөвлөгөө өгнө. Энэ бүхэн нь харилцагчаа эрсдэлээс сэргийлэх зорилготой.

Цахимжилтын цаадах бодит хэрэглээ

Монгол Улс банк санхүүгийн үйлчилгээний цахимжилт, хүн амд ногдох данс эзэмшигчдийн хувь хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг ч “1072 хувьцаа” эзэмших, “хүүхдийн мөнгө” авах хэрэгцээ шаардлага энэ тоонд жин дардаг. Өөрөөр хэлбэл, санхүүгийн үйлчилгээг салбараар авах иргэдийн тоо өндөр хэвээр байна. Тиймээс “Юнайтед санхүүгийн нэгдэл” худалдааны сүлжээ түшиглэн уламжлалт үйлчилгээг хадгалж, нөгөөтээгүүр өөртөө үйлчлэх төхөөрөмж, киоск байршуулах, финтек платформ хөгжүүлэх зэргээр илүү өргөн сувгаар харилцагчдадаа хүрч байна. Мөн тэд компани бүр өөрсдийн том хөрөнгө оруулалтаар тус тусын оффис байгуулдаг жишгээс татгалзаж буй чиг хандлага болон худалдааны дэд бүтэц түшиглэснээрээ салбарын хүртээмжээ харьцангуй хурдтай тэлжээ. Өнөөдрийн байдлаар “Юнайтед санхүүгийн нэгдэл” Улаанбаатарт ес, орон нутагт есөн салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Цаашид улс орны өнцөг булан бүрд байрлах “НОМИН”-ийн бүх сүлжээнд салбараа нээж, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг тэлэхээр төлөвлөж байгаагаа компанийн гүйцэтгэх захирал С.Ганбаяр онцолсон.

Бизнесүүдийн санхүүгийн түнш

“Юнайтед санхүүгийн нэгдэл” иргэдээс гадна бизнес эрхлэгчдэд чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээндээ онцгой ач холбогдол өгдөг. Ялангуяа “НОМИН” сүлжээ дэлгүүрийн олон зуун ханган нийлүүлэгч, хамтрагч байгууллагууд, худалдааны төвийн түрээслэгчдэдээ тэд санхүүгийн гол түнш нь болж чаджээ. Худалдааны бизнес эрхлэгчид тодорхой нөхцөлийн дагуу “НОМИН бизнес” карт эзэмшсэнээр худалдааны болон санхүүгийн олон төрлийн хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах боломжтой. Уян хатан нөхцөлөөр зээл авах, агуулах болон сүлжээ дэлгүүрүүдээс бараа материалаа бөөний хөнгөлөлттэй үнээр татах зэрэг боломжууд нь эргэлтийн хөрөнгө сорилт болж байгаа энэ үед хамтдаа хөгжих боломжийг бизнесүүдэд олгож буй бодит шийдэл юм.

Дэлхий дахины хувьсал

Худалдааны сүлжээ, лояалти систем, финтек, санхүүгийн үйлчилгээг нэг системд төвлөрүүлж буй энэ чиг хандлага дэлхий дахинд эрчээ авч байна. Тухайлбал, АНУ-ын “Walmart” зөвхөн худалдааны сүлжээ байхаа больсон. Тэд төлбөр тооцоо, зээлийн үйлчилгээ, лояалти платформуудаа хурдтай хөгжүүлж байна. “Amazon” ч ялгаагүй, хэрэглэгчдийнхээ өгөгдөлд тулгуурлан “тэр зүг”-т хэдийнэ хөдөлжээ. Харин Япон, БНСУ зэрэг улсад “retail conglomerate”-ууд нь урамшууллын систем, финтек, кредит үйлчилгээ, даатгалын бүтээгдэхүүнээ худалдааны сүлжээтэйгээ уяж, хөгжлийнхөө дараагийн шат руу тэмүүлж байна. Дэлхий нийтийн энэ хувьслын цаана энгийн шалтгаан бий. Шинэ цагийн хэрэглэгчид олон газраар орж цаг алдахыг хүсдэггүй болсон. Тиймээс “НОМИН”-оор овоглосон санхүүгийн мэргэжилтнүүд энэ чиг хандлагыг соргогоор мэдэрч, уян хатан нөхцөл, зах зээлийн таатай хүү, харьцуулах боломж, үйл ажиллагааны хүртээмжээрээ дамжуулан санхүүгийн салбарт цоо шинэ өнгө нэмж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлгийн эзэд тодорлоо 29 минутын өмнө
Retail ба finance: Шинэ цагийн шилдэг хоршил 1 цагийн өмнө
ХААН Банк Euromoney сэтгүүлийн “БОНЗ-аар тэргүүлэгч шилдэг банк”-аар шалгарлаа 1 цагийн өмнө
COP17 “YOUTH FORUM”-ын нээлтийн арга хэмжээ боллоо 2 цагийн өмнө
Cop17 цэнхэр бүсэд 15 мянга гаруй хүн бүртгүүлж, 167 улсын төлөөлөгч монголд зочлоод байна 2 цагийн өмнө
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ 2 цагийн өмнө
АТГ: 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ 4 цагийн өмнө
Apple Pay ХасБанканд нэвтэрлээ 5 цагийн өмнө
Э.Батшугар: "COP-17"-ын үеэр эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна 5 цагийн өмнө
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 68 иргэний үйлдлийг таслан зогсоожээ 6 цагийн өмнө
“Back to school” кредит картын урамшуулал эхэллээ 6 цагийн өмнө
Архангай аймагт автомашин уулын жалга руу унаж, гурван иргэн амиа алджээ 6 цагийн өмнө
Туул голд живж байсан хоёр иргэнийг эсэн мэнд аварчээ 6 цагийн өмнө
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ 7 цагийн өмнө
Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа Өчигдөр
Cop17 улаанбаатар хотноо эхэллээ Өчигдөр
Дэлхийн тавилгын хөгжлийг Монголд нутагшуулж буй The SPACE Furniture Өчигдөр
Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай Өчигдөр
Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны сэргээгдэх эрчим хүч рүү шилжлээ Өчигдөр